
Нум сум нь умардын нүүдэлчин үндэстний үйлдвэрлэл амьдрал, цэрэг дайнд өргөнөөр хэрэглэгдэж байснаа одоогоор уламжлалт соёлын охь болж, спортын нэг төрөл болсон байна. Өвөр Монголын Улаанхад хотын Баарин зүүн хошууны Бүрэн найман жилийн хугацаанд мянган жилийн өмнөх хитан үндэстний нумыг сэргээн хийж, одоо дэлгүүр ажиллуулан энэхүү биет бус соёлын өвөө хамгаалан уламжилж байна.

Баарин зүүн хошууны Улаандаваа сумын Хавчил багийн иргэн Бүрэн бага наснаасаа гар уран оролдлого сайтай, нутгийнхаа ахмадаас хасаг тэрэг хийх, эмээл засах зэрэг олон төрлийн зүйл хийхийг сурчээ. Тэрээр сүүлийн жилүүдэд уламжлалт эвэр нум хийх аргын үндсэн дээр хитан үндэстний нумыг сэргээн хийжээ.
- Манайд хуучин маягийн нэг нум байсан. Олон багштай уулзан нум хийх туршлага суралцан хитан нумыг хийсэн гэж Бүрэн ярина.

Хитан нум хийх нь үхрийн эвэр, загсан цавуу, могойн арьс зэрэг материал ордог. Найман жилийн оролдлого чармайлтаар одоогоор зөвхөн музей буюу ном дэвтрээс олж хардаг болсон хитан нумыг хийж бүтээсэн байна.
2019 оноос эхлэн Бүрэн 7 хоног бүр тусгай цаг гарган монгол сургуулиудаар хүрч, нум сум, сур харвааг зааж, хүүхдүүдэд үндэстний соёлыг таниулна.
Бүрэн одоогоор Баарин зүүн хошууны уламжлалт сур харваан нийгэмлэгийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд нийгэмлэгийн гишүүдтэйгээ мэргэжил дээшлүүлэх, уламжлалт соёлын өв уламжлалаа залгамжлан, орон нутгийн соёлын онцлогтой соёл аялал жуулчлалын үйлсэд оролцож, олон олон хүнд сур харваан соёлыг таниулж байна.
