Харилцаанд юу чухал вэ?
2015-12-28 18:21
Бидний өдөр бүр өөрсдөөсөө асуудаг зүйл бол “Бидний харилцаанд юу дутаад байна”, “Юу чухал юм бол” гэсэн асуултууд. Тэгвэл судлаачид эдгээрийн хариултыг олжээ. Өөрсдийгөө энэхүү судалгааны хариунаас “олцгооё”.

Судлаач Коринн Суит эр, эм хүмүүсийн дунд “Та хайртаасаа юу хүсдэг вэ?” гэсэн асуултыг 2000 хүнийг хамруулан тавьжээ. Үүгээр дамжуулан судлаач маань хосын харилцаанд юу илүү чухал болохыг дэлгэхийг хүсэж. Судалгааны хариуд маш энгийн зүйл ялгарав.
Эмэгтэйчүүдийн хувьд:
Эмэгтэйчүүд бид найз залуугаа илүү романтик сэтгэлгээтэй, цэвэрч байгаасай гэж хүсдэг нь нууц биш юм. Мөн үүнээс гадна бүсгүйчүүд эрчүүдийг гэрийн эвдэрсэн зүйлс засаж чаддаг байх, эсвэл гарын сайхан хоолтой байгаасай гэж хүсдэг байх нь.
Эрчүүдийн хувьд:
Харин эрчүүдийн хувьд шаардлага нь маш бага. Найз бүсгүйгээ мөнгөтэй зөв харьцаасай, сайн гэрийн эзэгтэй байгаасай мөн сексийн харьцаандаа сэтгэл хангалуун байх зэргийг л эмэгтэй хүнээс хүсдэг гэв.
Гэтэл судалгааны эхний 10 эмэгтэй бүрт нэг нь ч сексийн харилцааг чухал гэж авч үзсэнгүй.
Үүнээс гадна 10 хосын 6 нь нэгнийгээ хэт шүүмжилснээс болж хэрүүл гаргадаг ба нэгнийнхээ гадаад байдал эсвэл зан чанарын тухай маргалддаг байна.
Судлаач Коринн Суитийн дүгнэлтээр:
“Харилцаанд үнэнч байдал мэдээж маш чухал. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол биесээ зөв ойлгон, зөв хандах, хайртыгаа байгаагаар нь хайрлах гэдгийг бид одоог хүртэл ойлгоогүй байна. Түүнийгээ өөрийн хүслээр байлгахыг хүсэх нь буруу юм. Байгаагаар нь л хайрла. Анх дурлаж байхдаа та түүнийг яг байгаагаар нь хайрлаж байсан шигээ түүнд ямар нэгэн өөрчлөлт хийх гэж хичээх хэрэггүй” гэжээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
