
Өвөр Монголын морин уралдааны талбай Хөххотын хойт дүүрэгт байрладаг. Ази тивийн хамгийн том морин уралдааны газар юм. Түүний эзлэх талбай нь 320 мяган кв метр, барилгын талбай нь 8329 кв метрт хүрчээ.
Өвөр Монголын морин уралдааны талбайд саад давах талбай, уран чадварын тоглолтын талбай, стандартат тойрог хэлбэрийн хурдан морины гүйлтийн замыг тохируулжээ. Талбайн зүүн захад эргүүлэгчийн тайз, үзэгчдийн суудлаас бүрдсэн барилга бий. Урд талд нь 275 метр, хамгийн өндөр хэсэгтээ 36 метрт хүрдэг. Өргөн их дээвэр дээр дөрвөн монгол гэр хэлбэртэй барилга байгуулсан бөгөөд монгол гэрийн орой дээр хөх цагаан өнгийн хээ угалз зурсан нь үндэстний болон орон нутгийн онцлогийг ил тод харуулсан байна.
Ёслолын тайзнаа 700 хүний багтаамжтай. Морин уралдааны талбай нь зүүн, баруун зүгт 750 метр урт, урт, хойд зүгт 405 метр урт, гүйлтийн зам нь зууван хэлбэртэй. Өргөн нь 18 метр, хүрээний урт нь 2000 метр байдаг. Бүхий л талбайд 100 мянган хүн уралдаан сонирхох боломжтой. Үүнээс гадна, 12 хүндэт зочин амрах газар, хоёр дасгалжуулалтын байр, 45 тамирчны байр болон хурлын өрөө, тоглолтын танхим, үзүүлбэрийн танхим зэргийг байгуулсан байна.
1959 онд анхдугаар удаагийн бүх улсын спортын цуглааны морины уралдаан, морин полоны уралдаан зэрэгийг энд явуулжээ. 1982 онд улс даяар Цөөн тоот үндэстний спортын цуглааны морь уралдах, тэмээ уралдах зэргийг мөн энд явагдуулсан байна. Энд мөн үргэлж их хэмжээний морин спортын уралдаан ба олон нийтийн хурал цуглаан зохион байгуулдаг юм.
