solongonews
Хятадын үндэстний түүхэн дэх хамгийн гайхамшигтай туульс
2021-11-30 16:23
Хятадын үндэстний түүхэн дэх хамгийн гайхамшигтай туульс

100 жилийн дагуу Хятадын Коммунист Нам ард түмнийг удирдан цөөнөөр олныг ялж, буурайгаар хүчирхэгийг дийлсэн, эдийн засгийн хурдтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой хөгжил зэрэг олон арвин гайхамшгийг бүтээсэн бөгөөд бололцоогүй зүйл бүхнийг бүтээсэн байна.

       ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлаар баталсан “Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт, түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр” нь намын түүхийн бүх шат үед байгуулсан чухал амжилт болон туршлагуудыг бүх талаар дүгнэсэн байна. Нам болон ард түмний зуун жилийн тэмцэл нь Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай туульс болон сүндэрлэжээ.

       Намын зуун жилийн түүхийг эргэн хархад бидний нүдэнд цэлмэг хөх тэнгэр, номин ногоон улс ус сүндэрлэн босч, магтан дуулаад баршгүй үзэсгэлэнт сайхан нийгмийг бүтээн байгуулжээ. Шинэ ардчилсан хувьсгалын үед намаас хад түмнийг удирдан шаргуу тэмцэл явуулж, шинэ ардчилсан хувьсгалын агуу их ялалтыг байгуулж, Хятадын хагас феодал, хагас колонийн түүхийг эцэслүүлж, үндэстэн нь тусгаар тогтнолоо олж, ард түмэн нь чөлөөлөгдсөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулжээ.

       Социализмын хувьсгал болон бүтээн байгуулалтын үед, намаас ард түмний удирдан өөрийн хүчнээр хүчирхэгжиж, социализмын хувьсгал болон бүтээн байгуулалтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх хамгийн өргөн дэлгэр, гүнээ өөрчлөлттэй нийгмийн хувьслыг бүтээжээ. Хүн амын тоогоор олонтой дорнын ядуу орон байснаа "Хоёр бөмбөг, нэг од"-ыг бүтээж, тусгаарласан аж үйлдвэрийн систем болон улс ардын эдийн засгийн системийг бүрдүүлж, тариалан аж үйлдвэрийн нөхцөл сайжирч, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг нь хөгжлөө олж, ардын чөлөөлөх цэрэг арми нь хүчирхэгжин, хуучны Хятад улсын дарамтын дор амьдарч байсан гадаад харилцааг эцэслүүлжээ.

       Өөрчлөлт нээлт болон орчин үеийн Социализмын бүтээн байгуулалтын шинэ эрин үед, намаас ард түмнийг удирдан үзэл санаагаа чөлөөлж, урагшлан дэвшиж, өөрчлөлт нээлт болон орчин үеийн Социализмын бүтээн байгуулалтын их амжилтыг бүтээжээ. "Хятадын онцлогтой социализм", "Нэг бүлэг хүмүүсийг урьдаар баяжуулах" бодлого нь үзэл санааны дөнгийг тайлж, эдийн засгийн төлөвлөгөөтэй хөгжлийн тогтолцооноос социализмын зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин хөгжжээ. Хэдхэн арван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн хүчин хоцрогдмол байсан Хятад улс дэлхий дахинд эдийн засгаар хоёрт орсон, ард түмний амьдрал нь өлсөж, даархаа шийдэж чадахгүй байсан ядуу орноос чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан том гүрэн болон хүчирхэгжсэн түүхийн их үсрэлтийг бий болгожээ.

       ХКН-ын XVIII их хурлаас нааш, намаас ард түмнийг удирдан өөртөө итгэлтэй, шинийг бүтээсэн шинэ эрин үеийн Хятадын онцлогтой Социализмын байгууллыг байгуулжээ. Ши Жиньпингээр цөм болгосон Намын төв хороо нь улсын дотоод гадаадын бодит байдалд суурилж, олон арвин арга бодлого боловсруулан хэрэгжүүлснээр урт хугацааны турш шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэж, нам болон төрийн ажил хэргийг амжилттай бүтээсэн түүхэн амжилтыг байгуулжээ. "Sky Eye" сансрын хайгуул, "Mozi" дамжуулалт, өндөр хурдны төмөр зам, "Beidou" сүлжээг бүрдүүлсэн шинжлэх ухаан, техник мэргэжлийн амжилтыг байгуулж, атаршсан шар хөрсийг номин ногоон уул устай нутаг болгон өөрчилсөн экологийн засалтыг сайжруулж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах замд нэг ч хүний орхигдуулалгүй баяжуулж чадсан зэрэг амжилтууд нь ХКН болон Хятадын ард түмний эрэлхэг тэмцлийн эрч зоригийг дэлхийн дахинд тунхаглаж, Хятадын үндэстнүүдийн ард түмэн босон зогсож, баяжин хүчирхэгжсэн их амжилтад хүрчээ.

       Хэдий хол газар аяллаа ч гэсэн ирсэн замаа битгий март. Өнгөрсний амжилт нь дээд тэнгэрээс заяасан биш, өөрийн оюун ухаанаараа бүтээсэн байдаг. Өчигдрийн гашуу зовлонгоо битгий умарт, өнөөдрийн эрхэм зорилгодоо битгий согтуур, маргаашийн сайн сайхан мөрөөдлөө битгий хөсөрдүүл. Өнгөрсний 100 жил нь ард түмэн, түүхийн хөгжилд гялалзам амжилтыг авчирсан Хятадын Коммунист нам нь Хятадын ард түмнийг удирдан шинэ эрин үеийн шинэ аян замд улам их амжилтыг байгуулах болно!

Найруулагч: ХУРЦ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл