solongonews
Хятадын олон улсын анимэйшн XIX наадамд 10 сая гаруй хүн оролцов
2023-06-25 09:04
Хятадын олон улсын анимэйшн XIX наадамд 10 сая гаруй хүн оролцов.

Хятадын олон улсын анимэйшн XIX наадмын хаалт 06-р сарын 24-ний өдөр Ханжүө хотод болов. Анимэйшн наадмын Гүйцэтгэх хорооны урьдчилсан статистик мэдээгээр энэ жилийн Анимэйшн наадамд онлайн болон оффлайн оролцогчдын тоо 10.81 саяд хүрсэн байна. Үүнээс 955 мянган хүн нь оффлайн янз бүрийн үйл ажиллагаанд оролцжээ.

Хятадын олон улсын анимейшн XIX наадам 06-р сарын 20-ны өдөр Жэжян мужийн Ханжөү хотод нээлтээ хийжээ. "Анимэйшний хот, Азийн наадмын хот" сэдэвт энэ жилийн Анимэйшний наадам нь 06-р сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Үзэсгэлэн, уралдаан тэмцээн, форум, бизнес, үйл ажиллагаа зэрэг таван үндсэн хэсэгт 105 төрлийн үйл ажиллагаа болов. 06-р сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлаар 67 улс орон, бүс нутгийн нийт 567 аж ахуйн нэгж, байгууллага,  2305 үзмэрч, худалдаачин, мэргэжлийн хүмүүс оролцжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл