БНХАУ-ын “Tencent” компаний нийт серверийн тоо нэг саяыг давлаа гэж “Tencent” компаний дэд ерөнхийлөгч Чю Юепэн 5 дугаар сарын 21-ний өдөр мэдээлсэн байна.
Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань мужийн төв Күнь Мин хотноо болсон “Tencent Global Digital Ecosystem” уулзалтын үеэ Чю Юепэн энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээ “Tencent” компани одоо нэг саяас дээш сервер бүхий дэлхийн хамгийн том таван компаний нэг болсон байна.
“Tencent” компани мөн Хятадын үүлэн тооцооллын салбарын томоохон төлөөлөгч бөгөөд “Tencent Cloud” сүлжээ нь үүлэн тооцооллын чиглэлээр Хятад улсдаа хамгийн олон патент эзэмшдэг.
2018 онд зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллары давсан “Tencent” компани интернэтэд суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн Хятадын төдийгүй дэлхийн зах зээлд нийлүүлдэг юм.Дашрамд дурдахад, тус компанийг 1998 онд үүсгэн байгуулсан байна.
