Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны X чуулга уулзалтын нээлтийн ёслол 08-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо.

ӨМӨЗО-ы УТЗЗ-ний орлогч дарга Чан Жюньжэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, ОХУ-ын БНБУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ертанов.П.В зэрэг холбогдох талуудын дарга удирдлага үг хэллээ. Хуралд оролцсон холбогдох дарга удирдлага чуулга уулзалтын нээлтэд оролцож, үзэсгэлэн худалдаатай танилцлаа.




Чуулга уулзалтын арга хэмжээнд БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын 180 төлөөлөгч, төсөл танилцуулах хуралд 340 төлөөлөгчийг урьсан байна.


Мөн энэ өдрийн үдээс хойш “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн IV зөвлөлдөх уулзалт болон дугуй ширээний уулзалт ”Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” зэрэг дөрвөн форумын арга хэмжээг тус тус зохион байгуулна. Мөн өдрийн үдэш гурван улсын хамтарсан уран сайхны тоглолтыг үзэгч түмэндээ хүргэх юм байна.


Тус чуулга уулзалт болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
