solongonews
Ши Ань дахь монголчуудын сэтгэлийн бууц
2017-07-21 11:32
Хятад улсын Шань Ши мужийн Ши Ань хотод жуулчлахаар ирсэн хүмүүс хуучин хотын ханан дээр гарч хотын үзэмжийг сонирхдог.

        Хотын хананы баруун хойд хойморт байрлаж байгаа Өршөөл Дэлгэрүүлэгч сүм нь гурван зуу гаруй жилийн урт удаан түүхтэй. Төвд, Өвөр Монгол, Хөхнуур, Ганьсү зэрэг орнуудын гэгээн хувилгаан нар болон өргөн олон сүсэгтний сэтгэлийн бууц болсоор ирсэн.

        Өршөөл Дэлгэрүүлэгч сүм нь 1703 онд Энх Амгалан хаан баруун хилээр судалгаа судлалт хийж явахдаа үндэстний эв нэгдлийг нягтруулж, төр засгаа бэхжүүлэн баруун хойд орны нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд байгуулсан юм. Энэхүү сүм анх байгуулагдсан үеэсээ хойш өнөөг хүртэд дотоод орон болон баруун хойдын үндэстний эв нэгдлийг чангатгах гүүр болж эе зохицолтой нийгмийг байгуулах талаар бурхан шашны орлуулж болшгүй дархан үүрэг хариуцлагаа биелүүлсээр ирсэн байна.

Монгол үндэстний уламжлалт наадам буюу тэмдэглэлт баярын өдөр болоход энэ нутгийн монголчууд маань тус сүмд хуран цугларч, сайн сайхан бүхнийг залбиран даатгаж, нутаг орныхоо сонин сайхныг хуучилдаг байна .


 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл