solongonews
Хубэй муж зорчигч тээврийн онгоцны нислэгийг сэргээлээ
2020-03-30 15:49
Хубэй муж зорчигч тээврийн онгоцны нислэгийг сэргээлээ.

29-ний 00:00 цагаас Хубэй мужийн Үхань хотын Тянь Хэ нисэх онгоцны буудлаас бусад нисэх онгоцны буудлууд дотоодын зорчигч тээврийн нислэгээ сэргээлээ. Үүрийн 00:00 цагт Хубэй мужийн нислэгээ сэргээсэн анхны зорчигч тээврийн 64 зорчигч тээсэн нисэх онгоц FU6779 тус мужийн И Чан хотын Саньшя нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

Хятадын иргэдийн агаарын тээврийн газар 27-нд мэдэгдэл хийж, 03-р сарын 29-ний өдрөөс эхэлж Хубэй мужийн Үхань хотын Тянь Хэ нисэх онгоцны буудлаас бусад нисэх онгоцны буудлын дотоодын зорчигч тээврийн нислэгийг сэргээнэ, 04-р сарын 08-ны 00:00 цагаас Үхань хотын Тянь Хэ нисэх онгоцны буудлын дотоодын зорчигч тээврийн нислэгийг сэргээнэ гэж зарласан юм.

Хижигтэй тэмцэх шаардлагаас болж Хубэй мужийн нисэх онгоцны буудлуудын олон улсын болон Хонконг Макао Тайванийн чиглэлийн нислэгийг түр сэргээхгүй, Хубэй мужийн нисэх онгоцны буудлуудаас Бээжин хүрэх зорчигч тээврийн нислэгийг түр сэргээхгүй, үүнд Бээжингээр дайран өнгөрөх нислэг багтаж байна.

Хубэй мужийн нисэх онгоцны буудлуудын бараа тээврийн нислэгүүд 03-р сарын 29-ний өдрөөс сэргэх болно. Бараа тээврийн агаарын тээврийн компаниуд дотоодын болон олон улсын бараа тээврийг нислэг хийхийг дэмжиж урамшуулна, зорчигч тээврийн компаниуд бараа тээвэрлэж, хангамжийн үйлчилгээний ажлыг сайтар хийхийг урамшуулна гэжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл