solongonews
Хятад, Балбын худалдааг холбосон судас-216 зам
2018-08-15 21:02
Төвдийн ӨЗО-ы Шигас хотын Жилон сянаар өнгөрөх улсын зэрэглэлийн 216 авто замын нийт урт нь 94 километр бөгөөд Балба улс руу нэвтэрдэг юм.

Өндөр уул, гүн хавцлын дундуур сүлжилдсэн бартаа ихтэй зам юм. Далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн хэсэг болон хамгийн нам дор хэсгийнх нь зөрөө 1000 метр аж. 2015 онд Балбад болсон “4·25” газар хөдлөлтийн чичирхийлэл Төвдийн ихэнх газар, Шигас хотын Жилон сянд хүртэл мэдрэгдэж байжээ. 216 зам нь газарзүйн олон хүнд бэрх газрыг холбосон гавьяатай. Тус зам Хятад, Балбын хооронд хилийн худалдааны шинэ гарцыг нээсэн юм. Хоёр улсын хилийн “Жилон” боомтын худалдааны хэмжээ 2015 оны “4·25” газар хөдлөлтийн үеэр 450 сая юань байсан бол 2017 оны байдлаар 2 тэрбум 845 сая юань болж өссөн байна. Өнөөдрийн байдлаар Жилон хилийн боомтоор жилд дунджаар 2 тэрбум тонн бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг ажээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл