solongonews
III экспогийн үеэр гэрээ хэлэлцээр тохиролцох хэмжээ өнгөрсөн оны экспогоос давах төлөвтэй байна
2020-11-06 11:21
III экспогийн үеэр гэрээ хэлэлцээр тохиролцох хэмжээ өнгөрсөн оны экспогоос давах төлөвтэй байна.

Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны холбогдох хариуцлагатай хүн 04-нд ХТРТ-д өгсөн тусгай ярилцлагадаа хоёр удаагийн импортын экспогийн үеэр Төвийн аж ахуйн нэгжүүдийн тохиролцсон худалдааны гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болж, гүйцэтгэсэн тухай байдлыг мэдээлсэн бөгөөд энэ удаагийн экспод Төвийн аж ахуйн нэгжүүдийн гэрээ хэлэлцээр тохиролцох хэмжээ өнгөрсөн оны экспогийн түвшнээс давах эрмэлзэлтэй байна гэжээ.

Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны орлогч дарга Рэнь Хүнбинь хэлэхдээ, өмнөх хоёр удаагийн экспогийн үеэр төвийн аж ахуйн нэгжүүд 386 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж нийт өртгийн хэмжээ 31 тэрбум 130 сая ам долларт хүрсэн. 10-р сарын 31-н хүртэлх байдлаар, анхны экспод тохиролцсон гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн явц 90 хувьд хүрсэн бол хоёр дахь экспогийн хэрэгжилтийн явц 90 хувьд дөхөж байна. Харин оны эцэс гэхэд хоёр дахь экспогийн гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт анхны экспогийн хэрэгжилтийн түвшнээс давах төлөвтэй байна гэжээ.

Рэнь Хүнбинь: Анхны алхмын байдлаас үзэхэд Төвийн аж ахуйн нэгжүүд экспод оролцох үеэр олон арван улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүдтэй техникийн тоног төхөөрөмж, эм эмнэлэг эрүүл мэнд, үйлчилгээний худалдаа зэрэг худалдааны гэрээ хэлэлцээр тохиролцож байгаа нь хоёр дахь экспотой харьцуулахад бүгд өссөн, ялангуяа Ази, Африк, Өмнөд Америк тивийн хөгжиж буй орнуудтай тохиролцох худалдааны гэрээ хэлэлцээрийн өртгийн хэмжээ хоёр дахинаар нэмэгдэх төлөвтэй байна хэмээн онцолжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл