Хятадын Сангийн яамны вебсайтад мэдээлснээр, гангийн нөөцийг илүү сайн баталгаажуулах, гангийн үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжилд түлхэц өгөх зорилгоор Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссоос 2021оны 05-р сарын 01-нээс гангийн зарим бүтээгдэхүүний тарифыг тохируулахаар болжээ. Үүнд ширэм, түүхий ган, дахин боловсруулсан ган түүхий эд, феррохром зэрэг бүтээгдэхүүний хувьд түр тэг импортын татварын хэмжээг хэрэгжүүлж, ферросиликон, феррохром, өндөр цэвэршилттэй ширэм зэрэг бүтээгдэхүүний экспортын тарифыг зохих ёсоор нэмэгдүүлж, экспортыг 25 хувийн татварын хэмжээг тохируулга хийж, 20 хувь ба 15 хувийн экспортын түр татварын тохируулга хийсэн байна.
Мэдээллийн дагуу дээр дурдсан тохируулгын арга хэмжээ нь импортын зардлыг бууруулах, гангийн нөөцийн импортыг өргөжүүлэх, түүхий ган үйлдвэрлэлийн дотоодын бууралтыг дэмжих,гангийн үйлдвэрлэлийг эрчим хүчний нийт хэрэглээг багасгахад чиглүүлэх, гангийн үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжих ба өндөр чанартай хөгжилд чухал ач холбогдолтой юм.
