


11 сарын 28-нд Дундад улсын үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Гао Юаньюань сүйт залуу Жао Яөүтинтэйгээ хуримаа хийлээ. Хосуудын хуримын ёслолд тэдний ойр дотныхон болоод Дундад улсын кино урлагийн жүжигчин найз нөхөд нь оролцсон байна. "Бид хуримлья", "Shanghai Dreams" зэрэг олон сайхан хайрын кинонд бүтээсэн дүрээрээ олны хайрыг татаж, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Гао Юаньюань 2012 оноос өөрөөсөө насаар нэлээд дүү Тайваны нэрт жүжигчин Жао Яөүтинтэй хайрын холбоотой болж ийнхүү гэрлэлтээ батлууж байгаа ажээ. Чамин тансаг хуримын ёслолдоо жүжигчин бүсгүй маань хамгийн дур булаам цагаан, улаан хуримын даашинзуудаар гоёсон нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Хосууддаа аж жаргал хүсье!



