Хятадын эхний улирлын ДНБ 21 их наяд 340 тэрбум юаньд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлынхтай бараг ойролцоо байгаа гэж Хятадын үндэсний статистикийн газар 04-р сарын 17-ны өдөр нийтэлсэн байна. Мөн үеийн ажил олголт, барааны үнэ, орлого зэрэг эдийн засгийн эргэлтийн гол үзүүлэлтүүд ч урьдчилсан төсөөллөөс дээгүүр гарсан байна. Энэ нь Хятадын эдийн засгийн тогтвортой эхлэл тавигдаж, зах зээлд итгэл төрүүлээд зогсоогүй дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан зорилтыг биелүүлэхэд бат бэх суурь тавьж байна.
Хятадын эдийн засаг эхний улиралд тогтвортой байсан бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлт, импортын эрэлт нь дэлхийн эдийн засгийн сул дорой үйл ажиллагааг дэмжихэд тус дөхөм болно гэж Америкийн The Associated Press үнэлсэн байна.
Жилийн эхний эдийн засгийн эрч хүчтэй, чамлахааргүй үр дүн нь олон эерэг дохио өгч байна. Дараагийн алхамд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй, гаднын тодорхой бус байдал нэмэгдэж байгаа, дотоодын бүтцэд зөрчил ихтэй байгаа зэрэг эрсдэлийг үргэлжлүүлэн даван туулж, эдийн засгийн өсөлтийг тохиромжтой хэмжээнд барьж, Хятадын эдийн засгийн энэхүү томоохон хөлөг онгоцыг тогтвортой урагшлуулахыг баталгаажуулахад хувь нэмэр оруулах болно.
