solongonews
Өвөр Монголын олон улсын морин спортын III уралдаан Хөххотноо болж байна
2016-09-26 15:25
Өвөр Монголын олон улсын морин спортын III уралдаан 9 дүгээр сарын 24-ний өдөр Хөххотноо эхэллээ.

        Тус уралдаан энэ сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл үргэлжилж, уралдааны үеэр жороо морины уралдаан, мөн олон улсын жороо морины уралдаан, хүүхэд залуучуудын морины уралдаан зэрэг арав гаруй төрлийн уралдааныг зохион байгуулж байгаа юм.

        25-ны өдөр болсон 3200 метрийн зайн жороо морины уралдааны эхний хэсгийн уралдаанд Тунляо хотын “Үржин” адууны нийгэмлэгийн морь тэргүүлж, 2600 метрийн зайн жороо морины уралдааны эхний хэсгийн уралдаанд Өвөр Монголын Хөххот дахь Монгол ёс заншлын хүрээлэнгийн Цэнгэлийн морь тэргүүлж, сэрвээний өндөр нь 1.4 метрээс ихгүй морины 3200 метрийн зайн уралдааны эхний хэсгийн уралдаанд Хангин хошууны адууны нийгэмлэгийн Гэрэлтийн морь тус тус тэргүүллээ. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл