solongonews
Цар тахлын эсрэг хамтран тэмцэхэд бэлэн байна
2020-12-03 09:11
Цар тахлын эсрэг хамтран тэмцэхэд бэлэн байна.

2020 оны 12-р сарын 02-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин АНУ-ын цар тахлын тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хятад улс АНУ зэргийн дэлхийн улс орнуудтай цар тахлаас урьдчилан сэргийлж хянах чиглэлээр хамтран ажиллаж, боломжийн нөхцөлд тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Саяхан АНУ-ын Үндэсний харшлал болон халдварт өвчин судлалын газрын дарга Фаучи хэлэхдээ, АНУ-ын зарим бүсэд эмчилгээний систем сүйрлийн ирмэгт хүрч байна. Энэ оны эцэс гэхэд АНУ-д өвчнөөр нас барах хүний тоо “Хүнийг цочирдуулж” 300 мянгаас давах магадлалтай байна гэжээ. АНУ зэргийн улс орнуудыг хамарсан дэлхий нийтээрээ цар тахлын хамгийн аюултай, хамгийн харанхуй “Хахир өвөл”-ийг туулах болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Хуа Чүньин хэлэхдээ, эдгээр мэдээллийг аваад ялангуяа сэтгэл түгшээх тоо баримтуудыг сонсоод сэтгэл хүнд байна. Хятад улс АНУ-ын иргэдийн туулж буй зовлонг бүрэн ойлгож байгаа бөгөөд тэдэнтэй сэтгэл нэгтэй байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 11-р сарын 22-ны өдрийг хүртэл Хятад улс АНУ-д нийт 3 тэрбум 430 сая ширхэг амны хаалт, мэс заслын бээлий ойролцоогоор 800 сая, хамгаалалтын хувцас 650 сая, хамгаалалтын нүдний шил 4 сая 672 мянгыг экспортолсон юм. Амны хаалтаар авч хэлэхэд АНУ-ын иргэн бүрд Хятадын амны хаалт ойролцоогоор 120 тусч байна. Академич Жүн Наньшань зэрэг Хятадын топ эрдэмтэн мэргэжилтнүүд болон эмчилгээний ажилтнууд, засгийн газрын бус байгууллага зэрэг талаас АНУ-ын мэргэжил нэгтнүүдтэйгээ видеогоор олон удаа холбогдон урьдчилан сэргийлж хяналтдаа авах, оношлон эмчлэх туршлагаасаа хуваалцсан юм. Хятадын муж хотууд аж ахуйн нэгжүүд болон хамт олон АНУ-д эмчилгээний хэрэгслүүдийг идэвхтэй хандивлаж байгаа юм. Эм бэлдмэлийн компани, шинжлэх ухаан техникийн салбарын хүмүүс ч вакцин эм бэлдмэлийн талаар хамтын ажиллагаа харилцаа холбоотой байгаа юм.

Хүн төрөлхтөн бол хувь заяа нэгтэй хамтын цогц гэдгийг энэ удаагийн цар тахал өвөрмөц хэлбэрээр хүмүүст ойлгуулан сэрэмжлүүлж байгаа гэж Хуа Чүньин хэллээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтран дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжин, дэлхийн эрүүл мэндийн засаглалыг сайжруулах талаар хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.

Хахир өвлийг удахгүй туулж, урьхан хаврыг угтана. Улс орнууд эв санаагаа нэгтгэн хамтран зүтгэх нөхцөлд л цар тахлын эцсийн ялалтыг байгуулж чадна гэж Хуа Чүньин хэллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл