solongonews
Монгол “Athena” “Монгол хот”-д
2019-04-18 11:04
Монгол “Athena” “Монгол хот”-д

“Athena” бол эртний Грекийн домог яриан дахь мэргэн ухааны эмэгтэй шүтээн билээ. Уриан хаврын дэлгэрэх цэцэг мэт оюутан залуусын оролцоотой анх удаагаа болж буй Хөххотын “Athena” нэрэмжит оюутны үндэстний хувцас загварын гоо сайхныг шалгаруулах тэмцээн саяхан Хөххотын Монгол хот худалдааны төвд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургуулийн Эдийн засгийн удирдлагын дээд сургуулийн 14 оюутны Дян ажил эрхлэх зуучийн анхны “том” ажил юм.

Хөххотын бүх их дээд сургуулийн 30-аад оюутан анхны шалгаруулалтад идэвхтэй оролцож, эцсийн шалгаруулалтад 11 оюутан шалгарч “Монгол хот”-д өөр өөрийн нутгийнхаа онцлогтой үндэстний хувцсаараа гоёж уралдлаа. Хатан ухаант монгол бүсгүйн гарын урнаар хийсэн монгол хувцас загвар нь зүйлийн өнгөөр солонгорон, үндэстний үүх түүхийг өгүүлж, монголжин гоо оюутны ур чадварыг харуулна.

Хөлөнбуйр нутагтай Хөххотын Үндэстний дээд сургуулийн оюутан Лили нэгдүгээр байранд орсон байна.

“Athena” нэрэмжит тэмцээн нь оюутан залууст боломжийг нээж, тэдний чөлөөт цагийн амьдралыг баяжуулан, сурагчдын хоорондох харилцаа холбоог ахиулсан нэгэн сайхан арга хэмжээ болсон байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл