Орон нутгийн цагаар 29-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И Парис хотноо Францын гадаад хэргийн сайд Ле Дриантай уулзахдаа олон талт үзлийг баримтлах тухай дөрвөн санал дэвшүүллээ.
Ван И: Европ дахь айлчлалын үеэр бусад орнуудтай тохиролцсон хамгийн том нийтлэг ойлголт бол олон талт үзлийг баримтлах явдал юм. Олон талт үзэл бол ихэнх улс орнууд, ялангуяа жижиг, дунд орнуудын оршин тогтнох үндэс суурь мөн. Одоогийн байдлаар ганц талт үзэл газар авсаар байгаа бөгөөд зарим орон олон улсын гэрээ хэлэлцээрийг үл тоомсорлож, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа татгалзаж байна. Олон талт үзэл байгаагүй бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиролцсон олон талт механизм, олон улсын дэг журам ноцтой эвдэгдэж, жижиг, дунд улс орнууд асар их сорилтод учрах болно. Ийм нөхцөл байдалд Хятад, Франц нь хариуцлагатай том гүрний хувьд олон талт үзлийг цаашид тууштай баримталж ажиллахыг санаачлах ёстой гэжээ.
Ван И-гийн дурдсан дөрвөн саналд: Нэг. Олон талт үзэл үргэлжлэн тууштай баримтлах.
Хоёр. Олон талт арга хэмжээ авах.
Гурав. Олон талт хэлэлцээрийг дагаж мөрдөх
Дөрөв. Олон талт механизмыг эрчимжүүлэх зэрэг агуулгууд багтжээ.
