Хятад, Вьетнамын сэдэвчилсэн хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны ажлын бага хурал саяхан онлайн хэлбэрээр болов. Энэхүү хуралдааны зорилго нь Хятад, Вьетнамын хоёр намын дээд удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, хоёр намын нэр хүндтэй хэвлэлийн байгууллагуудын улс төрийн тэргүүлэх үүргийг бүрэн гүйцэтгэж, хоёр нам, улс хоорондын улс төр, соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулах тухай болно.
Хуралдаанд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга Жан Жяньчүнь, Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга Ли Хайпин нараас Хятадын Коммунист намын ХХ их хурал, Вьетнамын Коммунист Намын XIII их хурлын холбогдох байдал, хоёр их хурлын чухал баримт бичиг, холбогдох ном хэвлэлийг танилцуулсан бөгөөд Хятад болон Вьетнамын соёлын солилцооны төлөв байдлыг танилцуулжээ.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газар, ХКН-ын Төв Хорооны олон улстай харилцах газар, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газар, Вьетнамын Коммунист Намын Төв Хороо, Вьетнамын Мэдээлэл, хэвлэл мэдээллийн яам зэрэг холбогдох газрын дарга нар уг хуралд оролцов.
Ардын хэвлэлийн газар ба Вьетнамын Үнэн үндэсний улс төрийн хэвлэлийн газар нь хоёр намын нэр хүндтэй хэвлэлийн байгууллагын хувьд 1950-иад оны сүүлчээс хамтын ажиллагаагаа үргэлжилсээр ирсэн юм. Олон арван жилийн турш энэхүү хоёр хэвлэлийн газар нь чухал ном зохиолыг орчуулж танилцуулан, ажил хэргийн солилцоо, боловсон хүчний солилцоо зэргээр хоёр нам болон хоёр орны солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хоёр ард түмний найрсаг солилцооны өвөрмөц гүүрийг байгуулж иржээ.
