
Сүүлийн жилүүдэд Хэбэй мужийн Вэйчан Манж Монгол үндэстний өөртөө засах шянь нь газар тариалангийн тариалалтын бүтцийг байнга сайжруулан, орон нутгийн нөхцөл байдлын дагуу чацарганын аж ахуйг хөгжүүлж, тариаланчид орлогоо нэмэгдүүлэхэд нь түлхэц болж, хөдөөгийн нөхөн сэргээлтэд тусалсан байна. Хөдөө аж ахуйн үндэсний аж ахуйн тэргүүлэх байгууллагуудын нөлөөгөөр орон нутгийн Засгийн газар шинжлэх ухааны судалгааны ажлыг нэмэгдүүлж, органик чацаргана жимсний ундаа, чацарганын мөсөн дарс болон бусад бүтээгдэхүүнийг боловсруулж, чацарганын нэмэлт үнэ цэнийг нэмэгдүүлж, тариалалт, боловсруулалт, судалгаа, хөгжүүлэлт, борлуулалтыг нэгтгэсэн аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгожээ. Одоогийн байдлаар тус шяний чацарганын тариалалтын талбай 700 мянга орчим мү /1мү=15га/ бөгөөд чацарганын бүтээгдэхүүнийг АНУ, Герман, Турк, Израйл зэрэг 20 гаруй улс орон, бүс нутагт экспортолж байна.

