iphone7-гийн эхний долоон хоногийн борлуулалт iPhone6-г давж чадсангүй
2016-09-21 10:38
“iphone7”-гийн эхний долоон хоногийн борлуулалтын хэмжээ 2014 оны iPhone 6-гийн борлуулалтыг давж чадаагүй гэж зах зээлийн судалгааны компани Localytics мэдээлсэн байна.

“iphone7” нь бүх iPhone бүтээгдэхүүний зах зээлд 1 хувийг эзэлж, iPhone7Plus 0.2 хувийг эзэлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн iPhone6s-ийн эхний үеийн борлуулалтын хэмжээний байдалтай адилхан байгаа бөгөөд тухайн үеийн iPhone6Plus-ийн зах зээлд эзлэх хувь 0.3 хувь хүрсэн байна. Үүнээс гадна 2014 онд борлуулж эхэлсэн iPhone6-гийн эхний долоо хоногийн зах зээлд эзлэх хувь iPhone7-гоос өндөр байсан байна. iPhone6-гийн эхний долоон хоногийн зах зээлд эзлэх хувь 0.2 хувь байсан бөгөөд iPhone6Plus нь 0.3 хувь хүрсэн байна.
.
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
