Олон удаа ашиглах боломжтой сансрын аппарат зохион бүтээж байна
2017-06-07 11:13
Хятад улс сансарт хөөрч, буцан ирэх хүчин чадал бүхий олон удаа ашиглах боломжтой сансрын аппарат зохион бүтээж байгаа бөгөөд хөдөлгүүр зэрэг гол техникийг газар дээр нь амжилттай туршсан байна.
Бээжинд болсон 2017 оны дэлхийн сансар судлалын их хуралд Хятадын сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорацийн дэд захирал Лю Шичуань:
- Сансарт аялах хүчин чадал нь найдвартай, өртөг багатай зөөгч пуужингийн судалгаанд шинэ ахиц гарлаа. Куайжөү-11 зөөгч пуужинг энэ оны эцсээр ашиглалтад оруулах тул бизнесийн зориулалттай зөөгч пуужингуудыг "Ээлжийн автобусны журам"-аар ашиглах боломж бүрдэж байна. Сансрын барааг зөөж ирэх бүхээгийг зохион бүтээх ажил урагштай байгаа. 2019 онд хөөргөж, тойрог замд оруулан туршихаар төлөвлөж байна гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://mil.news.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
