solongonews
Рашааны анхны чуулга уулзалт амжилттай эхлэв
2018-09-16 22:27
Рашааны анхны чуулга уулзалт амжилттай эхэллээ.

“Дэлхийн соёлын солилцоо болон хүн төрөлхтний хувь заяаг хуваалцах нь” сэдэвтэй анхдагч удаагийн Рашаан дахь чуулга уулзалт 09-р сарын 16-ны өдөр ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод эхэллээ.

Форумын үеэр бүх Хятадын УТЗЗ-ний дэд тэргүүлэгч асан Чэнь Юаниас ирүүлсэн мэндчилгээг уншиж, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны тэргүүлэгч Бү Шяолинь, Беларусиас БНХАУ-д суугаа элчин сайд Рудд.Кирил, Монгол Улсын шинжлэх ухааны академийн академич Бакэй, БНХАУ-ын Инженерийн Академийн академич И Вэйлунь, Хянган аймгийн засаг дарга Жан Эньхуй зэрэг хүмүүс нээлтийн ёслолын үеэр тус тус үг хэлжээ.

ӨМӨЗО-ы тал нутгийн соёлыг хамгаалан хөгжүүлэх сангаас санаачилж, Хянган аймгийн захиргаанаас эрхлэн зохиосон тус удаагийн Рашааны чуулга уулзалт нь төрийн бус, ашгийн бус чанартай мөртөө нээлттэй олон улсын хурлын байгууллага юм. Зүүн хойд Азийн энх тайван болон хөгжил, олон улсын эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар зорилт болгожээ.

Чуулга уулзалтаар дэлхийн хэмжээний  алдарт эрдэмтэн судлаачдаас ялгаатай соёлын орчинд хүн төрөлхтний хувь заяаг хуваалцах тухай судлан ярилцана. Мөн хоёр удаагийн бүх оролцогчдын хуралдаан, гурван удаагийн  ярилцлага зохион байгуулна. Эдгээр нь тус тус “бүх бөмбөрцгийн боловсон ярилцаа болон цаг төрийн байдал, нийгэм эдийн засгийн хөгжил”, “Нүүдлийн соёл иргэншил болон орчин үеийн бүтээн байгуулалт”, “Өвөр Монголын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох тухай ярилцлага” юм байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл