XIX их хурлын төлөөлөгч Тан Хуажюнь, Хэ Жүнхү нар ярилцлага өгч, гадаад дотоодын сэтгүүлчидтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн тухай ярилцав.

Хөдөө аж ахуйн яамны намын комиссын гишүүн, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал, Хятадын Инженерийн Академийн академич Тан Хуажюнь танилцуулахдаа, XVIII их хурлаас хойш хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологи маш ихээр хөгжиж дэвшсэн гэжээ. Тэрээр: Дараах гурван талын үзүүлэлт хөдөө аж ахуйн хөгжил дэвшлийг сайтар тодорхойлно.
Нэг. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэвшлийн хувь нэмэр өнгөрсөн оныхоос 56 хувиар илүү гарав.
Хоёрт. Тариалангийн гол ургацын үйлдвэрлэлийн бүх явцын механикжсан ерөнхий түвшин 65 хувиар илүү гарав.
Гурав. Тариалангийн гол ургацын сортыг шилдэгжүүлсэн хэмжээ 2016 оны 96 хувиа тогтвортой хадгалсан зэрэг болно гэжээ.

Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн газар тариалангийн шинжлэх ухаан судалгааны газрын судлаач, Улаан буудайн сортыг шилдэгжүүлэх үндэсний төвийн дарга Хэ Жүнхү танилцуулахдаа: Хятадын улаан буудайн үр сорт олон улсад алдартай гэжээ. Тэрээр: "Хятадын үр тарианы аюулгүй байдал, ногоон хөгжлийг баталгаажуулахад зохих хувь нэмрээ оруулж чадах итгэл чадвар бидэнд бий" гэжээ.
