Жагсаалтад 50 нисэх буудлын 22 нь АНУ-ын хотуудынх бөгөөд энэ нь агаарын тээврийн гол зангилаа тэнд байгааг харуулж байгаа юм. Чикаго хотын олон улсын О’Хара нисэх буудлыг шинжээчид дэлхийн хамгийн их ачаалалтай гэж дүгнэсэн байна. Агаарын хөлөг хөөрөх, буух шинэ зурвасыг ашиглалтад оруулснаар тус буудал ийнхүү жагсаалтыг тэргүүлжээ. Өнгөрсөн жил Хартсфилд-Жексон (Атланта) нисэх буудал тэргүүн байрт бичигдэж байсан юм. Чансааны эхний тавд Даллас/Форт-Уэрт (Техас), Денвер (Колорадо), Шарлотт/Дуглас (Хойд Каролина) нисэх буудлууд багтжээ.
Хамгийн их ачаалалтай буудлуудын эхний аравт голчлон Америкийнх орсон байна. Харин тэдний дунд Индонезийн Сукарно-Хатта (Жакарта) нисэх буудал долдугаарт бичигджээ. АНУ-аас гадна нисэхийн идэвхтэй ажиллагаатай буудлаар Токиогийн олон улсын буудал(11), Европын хамгийн их ачаалалтай гэх Лондонгийн Хитроу (15) нар нэрлэгдсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
