Орон нутгийн цагаар 06-р сарын 19-ний өдрийн үдээс хойш Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Берлин хотноо Германы худалдаа, аж үйлдвэрийн төлөөлөгчтэй уулзаж, санал бодлоо солоилцсон байна. Сименс, Фольксваген, Мерседес-Бенц, БМВ, Шеффлер, БАСФ, Ковестро, Вакер Хеми, Мерк, SAP, Альянц зэрэг компанийн төлөөлөгчид уг уулзалтад оролцжээ. Ерөнхий сайд Ли Чянгийн саналын дагуу уулзалтад оролцсон хүн бүр өнөөгийн олон улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд хэрхэн хандах, Хятадын эдийн засгийн чиг хандлагад хэрхэн хандах, ирээдүйн технологийн хөгжлийн ирээдүйг хэрхэн үзэх талаар үзэл бодлоо илэн далангүй илэрхийлсэн байна.

Ли Чян "Нуур тулан харилцах нь хүмүүсийн хоорондын ойлголцол, итгэлцлийг улам гүнзгийрүүлж чадна. Өнөөгийн дэлхий ертөнц эмх замбараагүй байна. Нөхцөл байдал хэдий чинээ хүнд, ээдрээтэй байгаа төдий бид илүү сэтгэж,эдийн засгийн даяаршлын түүхэн чиг хандлага ба Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагын тухай ойлголт авах ёстой. Нэн ч Хятад, Германы харилцан ашигтай, ялалт байгуулсан хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засгийг сэргээх ажлыг эрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой.
Бүх талууд өөрийн аюулгүй байдлын асуудалтай байдаг гэж би ойлгодог. Эрсдэлийг хэрхэн зөв тодорхойлж, урьдчилан сэргийлэх нь чухал юм. Хэрэв зөв шийдвэрлэхгүй бол томруулсан эрсдэл нь улам бүр том асуудал үүсгэх болно. Аж ахуйн нэгжүүд эрсдэлийн хамгийн шууд, эмзэг мэдрэмжтэй, хэрхэн зайлсхийх, хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх хүчийг тухайн аж ахуйн нэгжид буцааж өгөх ёстой. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах нь эсрэг тэсрэг зүйл биш, хамтын ажиллагаа байхгүй бол хамгийн том эрсдэл бөгөөд хөгжихгүй байх нь хамгийн том аюул болоод байна. Зарим тодорхой асуудлыг нарийвчлан задлан шинжлэхийн тулд бүх талууд зөвлөлдөж, хамтран ажиллах замаар урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бүрэн боломжтой" гэжээ.
Мөн тэрээр "Хятад, Германы бизнес эрхлэгчид цаг үеийн урсгалд зохицож, нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэхийг баримталж, өндөр түвшний ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, аж үйлдвэрийн болон эрэлт хэрэглээний гинжин хэлхээг тогтвортой байлгахад анхаарч, боломжийг алдахгүй байх нь чухал. Инновац, ногоон хөгжил зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа тэлж, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг улам өргөжүүлэх ёстой. Хятад, Германы найрамдлын элчийн үүргээ улам сайн гүйцэтгэж, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээхийг хичээж, улмаар хоёр орны харилцааны хөгжил, тэрчлэн Хятад,Европын хамтын ажиллагаанд улам их хувь нэмэр оруулах ёстой" гэжээ.
Уулзалтад оролцсон Германы худалдаа, аж үйлдвэрийн салбарын төлөөллүүд "Германы худалдаа, аж үйлдвэрийн салбар Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятад улсад итгэлтэй байна. Хятад улс нээлттэй бодлогоо цаашид баримтална гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд тус улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Хятадын зах зээлд улам гүнзгий оролцохын зэрэгцээ, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, шинэ бүтээгдэхүүний судалгааны хүчин чадлыг дээшлүүлэх, дижитал өөрчлөлтийг ахиулахад Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа ашиг хүртэхэд бэлэн байна" гэв.
