solongonews
Зохиомол оюун ухааны салбар хурдтай хөгжиж байна
2018-03-23 21:32
Зохиомол оюун ухааны салбар хурдтай хөгжиж байна.

Энэ сарын 22-нд болсон “2018 оны Хятадын IT-ийн салбарын зах зээлийн жил тутмын  чуулган”-аас мэдээлснээр, 2017 онд Хятад улсын зохиомол оюун ухааны гол чухал  үйлдвэрлэлийн цар хүрээ 70 гаруй тэрбум юань хүрсэн бол үндэсний холбогдох  төлөвлөгөө хэрэгжихийн хэрээр, олон газрууд холбогдох бүтээн байгуулалтаа  эхлүүлж, 2020 он гэхэд тус салбарын цар хэмжээ 160 гаруй тэрбум юаньд хүрч, 26.2  хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна.

Хятадын Аж үйлдвэр мэдээжүүлэлтийн яамны дэд сайд Шинь Гүөбинь  хэлэхдээ: 2017 онд Аж үйлдвэр мэдээжүүлэлтийн яам ухаалаг үйлдвэрлэлийн 202 нэгдсэн стандартчилал, шинэ  загварын хэрэглээ тодорхойлж, үлгэр жишээ 97 төслийг туршин хэрэгжүүлж,  мэргэжсэн үйлдвэрлэлийн стандартын 25 төслийг боловсруулсан байна. Үлгэр жишээ  төслийг дайчилснаар зарим аж ахуйн нэгж зохиомол оюун ухааныг ашиглахаа  нэмэгдүүлж, үйлчилгээний чанартай үйлдвэрлэл, хуваалцах эдийн засаг зэрэг шинэ  загвар нь улам бүр өргөн ашиглагдсанаар эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүд бий  болсон байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл