solongonews
ӨМӨЗО-д ”КОВИД-19” өнөөдрийн байдлаар
2021-11-06 19:06
ӨМӨЗО-д ”КОВИД-19” өнөөдрийн байдлаар

    ӨМӨЗО-д 11-р сарын 05-ны өдрийн 0-24 цагийн хооронд шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, шинж тэмдэггүй халдвар гараагүй байна. Хилийн цаанаас орж ирсэн хүнээс 6 тохиолдол нэмэгдсэн (Нийслэлийн нисэх буудлаас Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудалд буусан). Орон нутагт нэг шинэ тохиолдол нэмэгдэв. (Алшаа аймгийн Эзнээ хошуунд 1 тохиолдол), нийт 18 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 138 хүн байна.

Одоогоор дээрх өвчтнүүдийг тусгай эмнэлгүүдэд шилжүүлэн тусгаарлан эмчилж буй бөгөөд эпидемиологийн судалгаа, мөрдөн байцаалтын ажиллагаа зэрэг явагдаж байна.

Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл