Хоол боловсруулалт бол эрүүл байхын үндэс юм. Хоол боловсруулалт идэвхтэй ажилласнаар таны бие хоолыг бүрэн боловсруулж, шингээхээс гадна эцсийн бүтээгдэхүүнийг тогтмол гадагшлуулна. Хоол шингэлт муудсаанаар биед хортой бодисууд үүсдэг ба эдгээрийг биеэс гадагшлуулахад тийм ч амар байдаггүй юм. Энэ үүднээс та бүхэнд хоол боловсруулалт сайжруулах 9 аргыг хүргэж байна.
1. Зүүн талаараа унт
Ходоод, нойр булчирхай нь биеийн зүүн талд байрладаг бөгөөд хоол боловсруулах тогтолцооны ч биеийн энэ хэсэгт явагддаг. Тиймээс биеийн зүүн дээр хэвтэж байвал ходоодноос гарах хоол хүнс нарийн гэдэс рүү амархан ордог. Энэ нь хоолыг задлах үүрэгтэй нойр булчирхайн ферментийн ялгаралтыг сайжруулдаг. Зүүн талаараа унтах нь мөн зүрхний шархлаа үүсэх магадлалыг бууруулна.
2. Эслэг хүнсний бүтээгдэхүүн түлхүү ид
Эслэг хүнсний бүтээгдэхүүн гэдэсний хөдөлгөөнийг хэвийн байлгахад тусалдаг. Ихэнх эслэг ихтэй хоолонд элсэн чихэр, өөх тос, илчлэг багатай байдаг тул ерөнхийдөө илүү эрүүл сонголт болно. Овъёос, шош эсвэл жимс нь эслэгийн сайн эх үүсвэр юм. Та мөн исгэсэн хоолыг хоол хүнсэндээ нэмж болно. Зарим төрлийн энгийн, цагаан тараг нь пробиотик агуулдаг бөгөөд энэ нь таны гэдсэнд сайн нөлөөтэй бактери юм. Хамгийн түгээмэл нь бифидобактери ба лактобациллус бөгөөд хоол боловсруулах эрхтний зарим асуудлыг сайжруулж, цочромтгой гэдэсний хам шинжийн шинж тэмдгийг бууруулдаг.
3. Шингэц удаан хүсний бүтээгдэхүүнээс татгалз
Чизбургер, шарсан төмс, пицца зэрэг тослог, өөх тос ихтэй хоол хүнсийг шингээхэд илүү их цаг хугацаа шаардагддаг тул олон цагийн турш гэдэс дүүрэх мэдрэмжийг төрүүлдэг. Энэ төрлийн хоол хүнс нь ходоодны хий, гэдэс базлах, хоол боловсруулах чадварыг бууруулах үйлчилгээтэй. Энэ нь бидний анхаарлаа төвлөрүүлэх чадварт нөлөөлж болзошгүй тул жимс, хүнсний ногоо, өөхгүй махан дээр үндэслэсэн тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй.
Гэхдээ болгоомжтой байгаарай: байцаа гэх мэт зарим хүнсний ногоо нь ходоодонд шингэж чадахгүй нарийн төвөгтэй сахар болох рафиноз агуулдаг тул асуудал үүсгэдэг. Шарсан талх нь суулгалтыг зогсоодог цардуул агуулдаг тул хоол боловсруулахад тусалдаг хүнсний бүтээгдэхүүний нэг юм.
4. Аль болох суугаад хоол идэхийг хичээ
Явган явж байхдаа хоол идэх хэрэггүй. Яагаад гэвэл зогсоо байх үед идсэн зүйл хурдан доошилж, гэдэс маань хурдан хоосордог. Хүн сууж хооллоход цусны эргэлт сайжирдаг. Мөн хөлөө завилж идэх үед бидний зүрх судасны даралтыг бууруулж, хоол хүнсийг зөв боловсруулахад тусалдаг.
5. Ус өтгөн хаталтыг зогсооно
Ус нь бидний идэж буй хоолыг задлахад тусалдаг бөгөөд ингэснээр бие нь шаардлагатай тэжээлийг илүү сайн шингээж авдаг. Хэдийгээр хоолны үеэр ус уух нь тийм ч сайн биш гэж хүмүүс ярьдсаг ч энэ нь үнэн биш юм. Ус нь хоол боловсруулахад тусалдаг бөгөөд хэрэв та өтгөн хатах юм бол их хэмжээгээр уух хэрэгтэй. Хооллох үеэр ус уух нь мөн бага идэхэд нөлөөлдөг.
