Хөхөөр хооллолтын талаар бидний мэдэхгүй гайхамшигууд
2015-12-28 18:21
Эрүүл хүүхэд
Хөхөөр хооллож буй хүүхэд бусад хүүхдийг бодвол ханиад, хатгаагаар өвчлөх эрсдэл нь хамаагүй бага байдаг. Түүнчлэн суулга өвчнөөр өвдөх нь ч цөөн гэдгийг мэргэжлийн хүмүүс баталж байна.
Урт хугацааны хамгаалалт
Дан хөхөөрөө хооллодог хүүхэд диабет зэрэг харшлын гаралтай өвчлөлөөр өвдөхөөс урт хугацаанд хамгаалагддаг байна.
Бат бөх яс
Хүүхдээ хөхөөрөө хооллож буй эмэгтэйн бие мах бод ясны сийрэгжилтээр өвчлөх магадлал тун бага байдаг аж. Хүүхдээ хөхүүлснээс 6 сарын дараагаас эхлэн эхийн яс эргээд жирэмслэхээс өмнөх үеийнхээ хэмжээнд очиж бат бөх болдог байна.
Гэнэт нас барахаас эрсдэлээс сэргийлнэ
Хөхөөрөө хооллож байгаа хүүхэд гэнэт нас барах эрсдэлээс аврагддаг байна.
Жингийн илүүдлээс сэргийлнэ
Хөхөө хөхөж өссөн хүүхэд том болоод хэт жин нэмэх эрсдэлээс холуур өнгөрдөг гэдгийг та мэдэх үү.
Калор шатаана
Хөхөөр хүүхдээ хооллож буй эх өдөрт 500 калор шатаадаг. Учир нь эхийн сүүний 10 гр тутам нь 20 калор агуулсан байдаг аж. Тэгэхээр хүүхдээ хөхөөрөө хооллож буй эх хүн жин нэмэхээс айх хэрэггүй байх нь.
Хавдар тусах магадлал багасна
Хөхөө хөхөж буй таны хүүхэд ч, та ч өөрөө ямар нэгэн хавдар тусах эрсдэлийг тойрч гардаг гэдгийг бид анзаардаггүй. Ялангуяа, эмэгтэйчүүд хөхний хавдар тусах магадлал бүр ч багасдаг байна.
Амьд вакцин
Эхийн хөхний сүү бол хүүхдэд очих амьд дархлаа, амьд вакцин юм. Өөр ямар ч сүү орлуулагч үүн шиг гайхамшгийг бүтээж чадахгүй.
Хэмнэлт
Үнэн хэрэгтээ хөхөөрөө хүүхдээ хооллох нь нэг хэсэгтээ л хэмнэлт авчирдаг гэдгийг бид анзаардаггүй. Гэтэл сүү орлуулагч нэг савлагаа нь хамгийн хямддаа л 15000 төгрөг гэж байгаа шүү дээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
