
Үндэсний кино урлагийн газрын удирдлага дор, Хятадын Төв Радио Телевиз болон Бээжин хотын Ардын засгийн газраас голлон зохион байгуулсан 11 дэх удаагийн Бээжингийн олон улсын кино наадам 09-р сарын 21-нд Янь Чихү нуурын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийжээ.
ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газрын дэд дарга, Хятадын төв радио телевизийн захирал бөгөөд ерөнхий редактор, Бээжингийн олон улсын 11 дэх кино наадмын зохион байгуулах хорооны дарга Шэнь Хайшюн Кино наадмын нээлтийг зарласан байна.
Бээжин хотын Намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга, 11 дэх удаагийн Бээжингийн олон улсын кино наадмыг зохион байгуулах хорооны байнгын дэд дарга Мо Гао И хэлсэн үгэндээ:
Бээжингийн олон улсын кино наадмын "Шинэ арван жил" нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө сайжруулах, шударга байдал, шинэлэг байдлыг баримталж, стратегийн байр сууринд тулгуурлан, өндөр чанартай нөөц баялгийг сайтар ашиглаж, Хятадын киноны хөгжил цэцэглэлтийн төлөө "Бээжингийн төсөл"-ийг бий болгохоор хичээх болно гэжээ.

Энэ жилийн Бээжингийн олон улсын кино наадам "Шинэ боломж • Шинэ байдал" гэснээр уриагаа болгосон нь дэлхийн кино уран бүтээлчид хамтдаа урагшлан уйгагүй хөдөлмөрлөж, кино урлагийн салбарт хамтдаа шинэ боломжуудыг авчран шинэ нөхцөл байдлыг бий болгохын төлөө юм байна.
Бээжингийн олон улсын кино наадмын үеэр бас "ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн", "Өвлийн олимпын зургуудын тусгай үзэсгэлэн", "Хятадын үлгэрүүд" зэрэг 17 үзэсгэлэнгийн хэсгийг нээжээ.

