solongonews
Зорчигчдын тоо 86 сая 185 мянгад хүрэв
2022-01-05 11:02
Зорчигчдын тоо 86 сая 185 мянгад хүрэв

Саяхан, Зам Тээврийн Яамнаас мэдээлснээр, шинэ жилийн баярын гурван өдрийн амралтын хугацаанд улсын хэмжээнд төмөр зам, хурдны зам, усан зам, иргэний агаарын тээврийн нийт зорчигчдын тоо 86 сая 185 мянгад хүрсэн байна.

Зам Тээврийн Яамны хариуцагчаас тодруулахад, шинэ жилийн баярын өдрүүдэд төмөр зам 21 сая 757 мянган зорчигч, хурдны зам 60 сая 690 мянган зорчигч, усан зам 1 сая 278 мянган зорчигч, иргэний агаарын тээвэр 2 сая 460 мянган зорчигч тээвэрлэсэн байна. Үндэсний шуудангийн салбар 920 сая илгээмж цуглуулах төлөвтэй байгаа нь жилийн өмнөхөөс 22.60 хувиар өсөж, 9600 сая илгээмж хүргэгдсэн нь жилийн өмнөхөөс 26.50 хувиар өссөн байна. Орон нутгийн тээврийн хэлтсүүд баяр наадмын үеэр хүмүүсийг аюулгүй, тав тухтай зорчиход чиглэсэн ерөнхий төлөвлөгөө, шинжлэх ухааны зохицуулалт хийн байв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл