solongonews
“Хятад, Монгол, Орос-2019 форум” Эрээн хотод боллоо
2019-08-17 20:14
2019 оны Хятадын Эрээн хотын Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум Эрээн хотод боллоо.

2019 оны Хятадын Эрээн хотын Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум 08-р сарын 16-ны өдөр Эрээн хотод нээгдэв.

Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулан, шинэ эрин үеийг цогцлохын тулд нэг үзүүрт зүтгэх нь”. ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монголын Улаанбаатар хотын засгийн газар, Монголын Дорноговь аймгийн засгийн газар, ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газар голлон эрхлэн, ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Өвөр Монголын Худалдааг дэмжих холбоо, Эрээн хотын ардын засгийн газар хамтран зохион байгуулав.
Мөн удааны Хятад, Монгол, Орос-2019 форум 5 өдөр үргэлжлэх болно. Үүнд тусгай судлаачдын тайлан илтгэл, форумын хэлэлцүүлэг, бүтээгдэхүүний үзэсгэлэн, төсөл сурталчлах, гэрээнд гарын үсэг зурах, соёл, спортын үйл ажиллагаа зэрэг хамрагдана.
Хятад, Монгол, Оросын хөрш орнууд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2009 онд Эрээн хот нь Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны үзэсгэлэн зохион байгуулагдав. 2011 онд "Хятадын Эрээн хотын Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт" -ыг ӨМӨЗО-ы гол зохион байгуулсан  үзэсгэлэнгийн нэг болгов.

2014 оны Бүх Хятадын баяр наадам, форум, хэвлэлийн баг хурал зохион байгуулах талаар цэгцлэн засах, тохижуулах тухай ажлын хэсгийн удирдах баг "Хятадын Эрээн хотын Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт" -ыг ӨМӨЗО-ы цорын ганц худалдаа эдийн засгийн уулзалт болгох жагсаалтад оруулав.  

Одоогийн байдлаар "Хятадын Эрээн хотын Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт" 10 удаа дараалан зохиогдож байна. Энэ хугацаанд "Бүс ба зам" бодлоготой танилцах, тоног төхөөрөмжийн харилцан холболт, худалдааны харилцаа шууд нэвтрэлцэх,санхүүгийн саадгүй нэвтрэх, иргэд хоорондын санаа бодлоо солилцох, оюун санаа саналаа хуваалцан солилцох талын хамтын ажиллагаа чухал байр эзэлж байна. Форум хэлэлцүүлгийг идэвхтэй зохиох, дэд бүтцийн байгууламжийн харилцааг холбогдуулах, боомтын гаалийн бүрдүүлэлт, худалдааг хөнгөлөх, хил дамнасан аялал жуулчлал зэрэг тодорхой асуудлуудыг нарийвчлан ярилцаж, өргөн хүрээнд нэгдмэл ойлголтод хүрч "Бүс ба зам" санаачилгыг хамтаар байгуулахад жинтэй хувь нэмэр оруулна.

Арван жилийн хугацаанд, “Хятадын Эрээн хотын Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт” –ад давхардсан тоогоор гэрээ байгуулагдсан төслүүдийн тоо 172-д хүрч, 73 илүү тэрбум юаниас давжээ. Гэрээ төслүүд нь хамтын ажиллагааны бүс, хил дамнасан худалдааны хамтын ажиллагаа ба түүнийг хялбарчлах, хил дамнасан цахим худалдаа, олон улсын ложистикийн хамтын ажиллагаа, соёлын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, боловсролын хамтын ажиллагаа, санхүүгийн инноваци ба хамтын ажиллагааны олон салбарууд нь боомтын нийгэм эдийн засгийн хөгжлийг дайчлан хөгжүүлсэн төдийгүй бөгөөд дотоод, Монгол, Орос хоорондох ажил хэрэгч хамтын ажиллагаагаар дамжуулан хөгжүүлж байна. Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг уялдуулан ахиулж, Эрээн боомт, ӨМӨЗО-ы гадаадад нээлттэй, дотоодтой уялдан хөгжих шинэ түвшин гаргана.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл