solongonews
Итгэл сэтгэлээр ойлголцсон сонсогчдын уулзалт
2019-03-29 11:33
Итгэл сэтгэлээр ойлголцсон сонсогчдын уулзалт

Өвөр Монголын радио телевизийн Талын дуу хоолой радиогийн уран бүтээлчид болон сонсогчдын 4-р уулзалт 03-р сарын 28-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтад Талын дуу хоолой радиог сонсдог Монгол Улсын 50-иад хүн оролцож, тэд Талын дуу хоолой радиог илүү сайн ойлгож, сэтгүүлчидтэй санал бодлоо солилцжээ.

Талын дуу хоолой радиогийн захирал Баясгалан, Талын дуу хоолой радиотой хамтран ажилладаг Монгол Улсын шинэ долгион FM107.5 радиогийн захирал Ц.Ариунаа, “Монгол, Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн О.Тунгалаг нар арга хэмжээнд оролцсон байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл