solongonews
“Гончигжав” цомын нэрэмжит хүүхэд залуучуудын чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болов
2018-11-10 20:50
2018 оны “Гончигжав” цомын нэрэмжит хүүхэд залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн олон улсын 3 дахь удаагийн урилгын тэмцээн Шилийн хотноо болов.

2018 оны “Гончигжав” цомын нэрэмжит хүүхэд залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн олон улсын 3 дахь удаагийн урилгын тэмцээн 11 дүгээр сарын 10-ны өдөр Шилийнхотноо эхэлжээ.

Энэ удаагийн тэмцээнийг Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулиас санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Олон улсын бөхийн нийгэмлэг, Шилийнгол аймгийн Олон улсын бөхийн нийгэмлэг, Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Олон улсын бөхийн нийгэмлэг хамтран зохион байгуулав.

Хүүхэд залуучуудын хүч тамир, ур ухааныг сорьсон тус тэмцээн нь анх Өвөр Монголын дотоодод болж байсан бол энэ онд цар хүрээгээ тэлж, олон улсын хэмжээний тэмцээн болсон байна.

Хятад, Монгол, Орос гурван улсын нийт арваад багийн 300 гаруй тамирчид залуучуудын ангилал, багачуудын ангилал, өсвөр насны ангилал гэсэн гурван төрөлд өрсөлджээ. Тус тэмцээн нь 11-р сарын 10-аас 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийнголын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл