solongonews
Олимпын “эв санаагаа улам илүү нэгтгэх” шинэ уриа нийтлэг ойлголт болох ёстой
2021-08-10 16:38
Олимпын “эв санаагаа улам илүү нэгтгэх” шинэ уриа нийтлэг ойлголт болох ёстой.

Зуны 32 дахь олимп Японы Токиод өндөрлөлөө. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, энэ удаагийн олимп нь хамгийн их сорилтыг туулсан, урьд өмнө байгаагүй олимп болж, дэлхий нийтэд итгэл найдвар, эрмэлзлийг авчирлаа гэж хэлсэн юм.

Түүний энэ үг ортой. Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн олимп бүтэн жилээр хойшилж, эцэстээ тухайн талбайн үзэгчгүйгээр зохиогдов. Тэрчлэн Токиогийн олимп нь олимпын урианд “эв санаагаа улам илүү нэгтгэх” гэдэг шинэ агуулга нэмсний дараа зохиогдсон анхдагч олимп болов. Эдгээр нь бүгд тус олимпыг шал өөр болгож, дэлхий нийтэд маш олон гайхалтай агшныг авчирсны зэрэгцээ юу нэгийг сэтгэн бодогдуулсан олимп боллоо.

Спортын тэмцээний хувьд авч хэлбэл цар тахлын нөхцөл байдал дэлхийн тамирчдын сэтгэл зүйл,  дасгал сургуулилтад бүгдэд нь адил бус хэмжээгээр нөлөөлсөн боловч тэд эцэстээ хүндрэл бэрхшээлийг давж, хамгийн сайн тэмцээний байдлыг гаргаж, ур чадвараа уралдуулж, “хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” олон шинэ рекордыг тогтоон, бэрхшээлтэй орчин нөхцөлд нэн илүү хичээнгүйлэн чармайсан юм.

Олимпын амжилтын самбараас харахад 65 төлөөлөгчдийн баг алтан медаль хүртэж, 93 төлөөлөгчдийн баг медаль авсан байна. Энэ нь дэлхийн хэмжээнд тэмцээний спортын хир түвшин нийдэмдээ дээшилснийг гэрчлэв.

Олимпын үзэл баримтлалын хувьд энэ удаагийн олимп зохиогдохын өмнөхөн ОУОХ-ны зүгээс “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” олимпын урианд “эв санаагаа улам илүү нэгтгэх” гэдэг үгийг нэмж, олимпын үзэл санаанд шинэ агуулга нэмжээ. Английн “Financial Times” тоймчийн өгүүлэлдээ бичсэнчлэн олимп нь биднийг илүү эв нэгдэлтэй болгосон юм. Лондонгоос Лос Анженес хүртэл, Аддис Абебагаас Окланд хүртэл, Москвагаас Монровиа хүртэл бид хамтдаа хөгжөөн дэмжицгээж, “бид 14 настай Хятадын усанд үсрэлтийн тамирчин Чюнь Хунчань, Катарын өндрийн харайлтын тамирчин Мутаз Баршим болон түүнтэй алтан медалийг хуваалцахаар шийдсэн Италийн тамирчин Тамбери нараар бахархан баярласан юм”.

Хэрэг дэрээ спортын тэмцээний харуулсан эв нэгдлийн хүч нь хүн төрөлхтөн хамтдаа урьд өмнө байгаагүй сорилтуудын эсрэг тэмцэхэд тун чухал юм. Энэ дэлхийд өөрийгөө битүүмжлэн түгжсэн өнчин арал гэж байхгүй, цар тахлын халдварын эсрэг тэмцэхээс авахуулаад дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг нийтлэг сорилтуудад бүгд нь хүмүүс адилаа нэгтгэн ялгаагаа үлдээж, эв нэгтэй хамтран ажиллах шаардагдаж байна. Энэ нь мөн олимпын хөдөлгөөний “хүн төрөлхтний эвсэг зохицонгуй байдлыг ахиулах, сайн сайхан дэлхийг хамтаар бүтээн байгуулах” үндсэн үнэ цэнээс хүн төрөлхтний нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр юм.

Найруулагч: Т.Б
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл