solongonews
Дэлхийн номын өдөр тохиож байна
2023-04-23 09:02
Дэлхийн номын өдөр тохиож байна.

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 04 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг. Энэ өдрийг тохилдуулан Хятадын олон сургууль, номын дэлгүүрүүд номын үзэсгэлэн, яармаг, худалдаа зохион байгуулж байна.

Хотын чимээ шуугиантай үйл явдлуудаас гадна энэ өдрийг онцгой байдлаар өнгөрүүлэх олон арга бий. Жишээлбэл та амттай цай чанаж, чангаар унших үдэш зохион байгуулж болно. Хэрэв та хүүхэдтэй бол тэдэнтэй хамт дуртай үлгэрээ тайзнаа тавьж, төрөл төрөгсөд, найз нөхдөө урьж үзүүлбэр үзүүлэх боломжтой. Өөр нэг сонголт бол найзуудтайгаа уулзаж, хамгийн сүүлийн үеийн номын талаар ярилцах эсвэл сайн номын киноны хувилбарыг дахин үзэх явдал юм. Бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд Дэлхийн номын өдөр нь шүлэг бичих, подкаст, блог эхлүүлэх боломж юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл