Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Жүнвэй хотын Хунбао тосгон 80 гаруй тариачдын бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлагтай юм. Тус тосгон дээр зууны 90-ээд оны үед ядуурлыг бууруулах бодлогын дагуу уулархаг нутгаас нүүлгэсэн иргэдийг суурьшуулсан тосгон юм. Өдгөө амьдрал сайжрахын эрхээр тосгоны иргэд цэнгүүн жаргалтай амьдралын эрмэлзэлтэй болж байна. 2019 оны 04-р сард Жүн-Нин сяний намын хорооны дэмжлэгтэйгээр тосгоныхон тариачдын найрал дууны хамтлаг байгуулжээ.
Жүн-Нин сяний соёлын ордонд албатай Ли Жэньхүн хамтлагийг үүсгэн байгуулж, ахлагчаар ажиллаж байна. Хамтлагийн 80 гаруй гишүүдийн дундаж нас 40-ээс дээш бөгөөд 60-ыг давсан нь 4 байгаа гэжээ.
Тосгоны найрал дууны хамтлагийн гишүүн Жао Цайлин хэлэхдээ, өнгөрсөнд амьдрал ядуу, баяр цэнгүүний зүйлсийг эрмэлзэхгүй байсан. Найрал дууны хамтлагт нэгдсэн маань өнгөрсөнд бол санаанд ормооргүй байсан , одоо өөрөө маш баяртай байна гэжээ.
Ли Жэньхүн хэлэхдээ, хамтлаг байгуулагдсанаас хойш иргэд маань илүү хүсэл эрмэлзэлтэй болсон, иргэдийн амьдрал сайжирч, баярын магнай тэнийсэн шинэ дүр төрхийг нь эдгээр урлаг соёлын хэлбэрээс ч олж харж байгаа гэжээ.
