Энэхүү байдалд суурилан Итали улс гар утсаар тооцоо хийх үйлчилгээг тус улсын бизнес эрхлэгч, үйлдвэр компанийн дунд түгээнэ гэж зүтгэсэн байна.
2017 онд Хятадын гадаад улсаар аялсан хүний тоо 129 сая хүрсэн бөгөөд ирээдүйн 5 жилд жуулчдын нийт хэмжээ давхардсан тоогоор 700 сая хүн удаад хүрэх болно гэжээ. Европын орнуудаар аялсан Хятадын жуулчид давхардсан тоогоор 12 сая хүн удаа хүрсэн байж,үүний дотор 1.5 сая хүн нь Итали улсаар аялахыг сонгосон аж.

Европын аялал жуулчлалын зах зээлийн ерөнхий хөгжлийн байдалд суурилбал Итали улсад аяллаар хүрч бий Хятадын жуулчид жил дараалан өсөж бий хандлагатай учир энэ нь уг улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд маш сайн завшаан олгосон явдал болсон байна.
Хятадын жуулчдын Итали улсад бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг хялбарчлах зорилгоос 2017 онд Италийн зарим банк Хятадын компанитай хамтран ажиллаж, гар утсаар тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүлсэн байжээ. Жишээлээд хэлэхэд, 2018 оны Миланы гэрийн тавилга үзэсгэлэнгийн үер 3000 гаруй үйлдвэр, компани гар утсаар тооцоо хийх үйлчилгээг ашигласан юм. Ром, Милан зэрэг хотын онгоцны буудалд бүр гар утсаар тооцоо хийх үйлчилгээтэй болсон бөгөөд энэхүү үйлчилгээ нэн олон салбаруудыг хамарч байх болно гэж мэдээлсэн байна.
