Ли Кэчян Бээжин их сургуулиар айлчлав
2016-04-18 11:25
Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 15-ны өдрийн үдээс хойш Бээжин их сургуулиар айлчилсан байна.
Ерөнхий сайд Ли Кэчян Бээжин их сургуулийн Улсын хөгжлийн судалгааны институтээр айлчилж, тус институтийн эрдэмтэн мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцов. Мөн Эдийн засгийн институтийн багш сурагчидтай уулзан, Бээжин их сургуулийн Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Гуан Хуа менежментийн институт, Хууль зүйн институтийн багш сурагчидтай ярилцаж, Математикийн институтээр зочилсон бөгөөд Математикийн ухааны шинжилгээний хөгжлийн тухай ойлголт авсан байна. Мөн өдөр ерөнхий сайд Ли Кэчян дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн тухай ярилцах хурлыг зохион байгуулан хуралдуулсан байна.
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
