solongonews
Бу Шюлань: 3000 мянган мод миний үр хүүхэд
2017-09-20 16:52
Бу Шюлань: 3000 мянган мод миний үр хүүхэд

Хорчины элсэрхэг газарт Тунляо хотын Найман хошууны Баянтал сумын Богт багт элсэн далайг ногоон бүрд болгон өөрчилдөг нэгэн эмэгтэй нарийн бичгийн дарга байдаг. Энэ эмэгтэй бол Бу Шюлань болно.  22 жилийн зүтгэлээр хөвөө хязгаар нь харагдахгүй Хорчины элсэрхэг газрыг ногоон өнгөтэй болгож, цөлжилтийг сааруулж, 4200 га талбай тачир элсний ургамлын бүрхэц нь 50 хувьд хүрчээ. 2013 оны 7 дугаар сард Бу Шюлань “Хятад улсын цөлжилтөөс сэргийлэн зассан үлгэр дууриал” шагналыг хүртсэн юм.

22 жилийн турш Бу Шюлань хувийн эзэмшлийн элсэрхэг газар болон нийтийн уул битүүмжилсэн газар мод тарин цөлжилтийг сааруулан зассан талбай 533.33 гаруй га талбайд хүрч, үүний зэрэгцээ баг тосгоныхоо ард иргэдийг уриалан 4000 гаруй га талбай элсийг ойжуулан зассан юм. Одоогийн байдлаар тус багийн ой модны ургалт маш хурдан нөхөн сэргэж, байгаль орчин илт сайжирч, өмнөх тэрхүү элсэн далайгаас одоо харин ногоон өнгийн гялбаа бадарч байгаа билээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл