
Ниншягийн Иньчуань хотын Хэлань шяний Хунгуан сууины Шиньрүн тосгон нь экологийн шалтгаанаас нүүн суурьшсан тосгон юм. Сүүлийн жилүүдэд Шиньрүн тосгон нь Фүжяньгийн техникийн мэргэжилтнүүдийн удирдлага дор хүнсний мөөгний аж ахуйг хөгжүүлж байна. "Тосгоны хамт олон + хоршоо+ тариачин айл" арга барилаар дамжуулан иргэд орлогоо нэмэгдүүлж, чинээлэг болоход нь түлхэц болж, хөдөөгийн сэргэлтэд хувь нэмэр оруулсан байна. Одоогийн байдлаар Шиньрүн тосгоны хүнсний мөөг тарих газар нь бараг 500 мү талбайд хүрсэн бөгөөд хүнсний мөөг үржүүлэх, үйлдвэрлэх, тарих, борлуулах бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгож байна. Жил бүр 10 сая гаруй юанийн үр ашигтай ажиллаж байдаг.

