solongonews
Олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспогийн нээлт боллоо
2023-11-06 08:37
Ли Чян Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспогийн нээлтэд оролцов.

   Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспо болон Хунчяогийн олон улсын эдийн засгийн форумын нээлт 11-р сарын 05-ны өдөр болж, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян оролцон тусгай сэдвээр илтгэл тавьжээ. 

   Ли Чян хэлэхдээ "Эдийн засгийн даяарчлал бол түүхэн хөгжлийн том урсгал, хүмүүсийн хүсэл тэмүүлэл болохоор нээлттэй хамтран ажиллаж, харилцан ашигтай байж хамтдаа хожих нь хамгийн ухаалаг сонголт юм. Дэлхийн улс орнуудтай хамт нээлттэй индэр дээр нэгэн чиглэлээр урагшилж, харилцан дэмжихэд Хятад улс бэлэн. Түүнчлэн  зах зээлийн боломжоо олон улстай улам нээлттэй хуваалцаж, гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд ч Хятад улс бэлэн байна. Хятад улс нээлттэй хөгжлийн явц дахь Шанхай хотын гүйцэтгэх үүргийг илүү сайн харуулж, Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийг илүү өндөр түвшинд нээлттэй хөгжүүлж, Шанхай хотыг "Торгоны замын цахим худалдаа"-ны хамтын ажиллагааны хошууч бүс болгон бүтээн байгуулна" гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл