
\07-р сарын 24\ Хятадын Хөхнуурын 24 дэх яармаг Ши Нин хотод амжилттай болж өндөрлөлөө. Хятадын Хөхнуурын ногоон хөгжлийн хөрөнгө оруулалт, худалдааны 24 дэх удаагийн яармагийн үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээс үзвэл, Хөхнуур мужийн Ши Нин хотод 20-23-ны өдрүүдэд болсон үзэсгэлэн амжилттай болж, 347 тэрбум юанийн өртөг бүхий 225 хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурж, өмнөх үзэсгэлэнтэй харьцуулахад гэрээт төслийн тоо 55 хувь, гэрээний дүн 232 хувиар өссөн байна.

Энэ удаагийн үзэсгэлэн "бодит бүтээн байгуулалт, цахим үзэсгэлэн" гэсэн хос шугамын хөгжлийн загвар хэрэгжүүлж, анх удаа "Үүлэн яармаг" платформоор дамжуулан нэгэн зэрэг дэлгэн харуулсан байна. Үзэсгэлэнд оролцогдын тоо 15 саяыг давсан нь түүхэн дээд амжилт бөгөөд 40 мянган ам метр талбайд дотоод гадаадын 400 гаруй аж ахуй нэгж, 22 төрөлд хамаарах 5000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүний нэр төрлөөр мөн шинэ амжилт тогтоожээ.
