solongonews
Гар утсаар нэг цагаас илүү тогловол сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлнө
2018-12-12 15:52
Хүүхэд гар утсаар нэг цагаас илүү тогловол сэтгэцийн эрүүл мэндэд нь нөлөөлдөг.

Хүүхэд өдөрт гар утас, компьютероор тоглох, зурагт үзэх цаг нь нэг цагаас хэтэрвэл сэтгэцэд нь нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Америкийн эрдэмтэд 2-17 насны 44 мянган хүүхдийн эцэг эхээс судалгаа авсан байна. Хүүхэд өдөрт компьютер, гар утас зэрэг электрон хэрэгсэл хэрэглэх цаг, эмчилгээ хийлгэсэн байдал, сэтгэцийн эрүүл мэндийн байдал зэргийг асууж мэджээ. Хариултын үр дүнгээс үзвэл, хүүхдүүд өдөрт дунджаар 2-3 цаг зурагт үзэх, компьютер буюу гар утас ашигладаг гэж гарчээ. Хүүхэд томоожих тусам электрон хэрэгсэлтэй нөхөрлөх цаг нь урт болдог. 

Судалгааны дүнд электрон хэрэгсэлтэй нөхөрлөхдөө 1 цагаас хэтрэхгүй байвал зохистой, 1 цагаас хэтэрсэн тохиолдолд хүүхдийн сэтгэлгээнд нөлөөлж, гунин гансрах аюултай болдог байна. Мөн биеэ барих чадвар нь буурч, аливааг сонирхох талд муугаар нөлөөлдөг гэж гарчээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл