solongonews
Нүүдэл соёл, аялал жуулчлалын наадам буюу Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошууны наадам нээлтээ хийлээ
2019-07-20 20:25
Долоо дахь удаагийн нүүдэл соёл, аялал жуулчлалын наадам буюу Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошууны 30 дахь удаагийн наадам нээлтээ хийлээ.

   Долоо дахь удаагийн нүүдэл соёл, аялал жуулчлалын наадам буюу Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошууны 30 дахь удаагийн наадам 07-р сарын 20-нд Батхаалга сууринд нээлтээ хийлээ.   

Нээлтийн ёслолын үеэр улсын далбааны эгнээ, сүлдний эгнээ, бөхчүүдийн эгнээ, сур харваачдын, морьтны эгнээ, “Бүс ба зам”-ын худалдаачид бизнес эрхлэгчдийн эгнээ зэрэг багийн төлөөлөгчид жагсан алхаж, шинэ эрин үеийн бүх салбар, бүх ажил төрлийн ололт амжилт ба ид шид цог жавхааг гайхуулан харуулсан байна. Мөн Өвөр Монголын Хөххээр хамтлаг, дуучин Уудам, МУГЖ С.Батсүх, Б.Бат-Энэрэл нарын олон олон хамтлаг дуучид, ая дууны цэнхэр хадгаа өргөн барьж, хуран цугласан үзэгч түмэн, наадамчин олноо баясгалаа.

Энэхүү наадмыг  ӨМӨЗО-ны Соёл ба аялал жуулчлалын тэнхим, Бугат хотын Ардын Засгийн газраас санаачилж, ХКН-ын Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошууны хороо, Дархан Муумянган Холбоот хошууны Ардын Засгийн газар, Бээжингийн Тяньфэн соёл, аялал жуулчлал, шинжлэн ухааны техник мэргэжлийн групп ХК-иас хариуцан зохион байгуулсан байна.  

Наадмын үеэр дурсгалын ордонгоор зочлон сонирхох, тал нутгийн малчин айлаар очиж биечлэн ойлгох цуврал ажиллагаанууд эрхлэн зохион байгуулах бөгөөд Мянган хүний майхны нүүдэл амьдрал, мөн түүдэг галын үдэшлэг, 2019 оны Дархан Муумянган Холбоот хошууны тал нутгийн малчин айлын баясгалант өдөр, Нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын тангарагт гарын үсэг зурах, сайн үүлдрийн хонийг адилтган шалгаруулах зэрэг олон төрлийн соёл, аялал жуулчлалын ажиллагаа өрнүүлэх болно.

Дархан Муумянган Холбоот хошууны нүүдэл соёл, аялал жуулчлалын наадам олон жилийн турш үргэлжлэн явагдаж байна. ӨМӨЗО, мөн эргэн тойрны газар орондоо нөлөө ихтэй соёл, аялал жуулчлалын найр наадмын төрөл тэмдэг болсон бөгөөд орон нутгийн соёлын онцлогийг дэлгэн харуулах, иргэд олны соёлын амьдралыг баяжуулах талаар идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэхүү наадам 5 өдрийн хугацаатай үргэлжлэх болно. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл