Сүүлийн үеийн эдийн засгийн тоо баримтууд Хятадын эдийн засаг тогтвортойгоор сэргэх хандлагатай байгааг харууллаа. 1-р сарын импорт экспортын нийт хэмжээ юаниар тооцвол хоёр оронтой тоогоор өсөж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс, цаашлаад 2011 оны 9-р сараас хойших дээд үзүүлэлтэд хүрчээ. 15 онд үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ оны Хятадын эдийн засаг тогтвортойгоор өсөж, гадаадын худалдаачид боловсруулах бизнест түлхүү хөрөнгө оруулахыг урамшуулж, бүтцийг шилдэг болгоно гэж илэрхийллээ.
Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Чэншин хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын эдийн засаг тогтвортойгоор өсөх хандлагатай байна. Томоохон өөрчлөлтүүд болон бодлогууд тасралтгүй үр дүнгээ өгч байна. Цагаан сарын хугацаанд нүүрс, цахилгаан эрчим хүч, бензин шатахууны үйлдвэрлэлийн эрэлт, хангалт эм цэгцтэй байж, иргэдийн амьжиргаа болон хэвийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ үр ашигтай баталгаажлаа. Эрчим хүч үйлдвэрлэлийн хувьд амралтын өдрүүдэд Хятадын хэмжээнд цахилгааны дундаж хэрэглээ 14,93%-р өслөө гэжээ. Жао Чэншин үүний зэрэгцээ бас хэлэхдээ, 1-р сард хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны батлан зөвшөөрсөн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 150 триллион юаньд хүрлээ гэжээ.
1-р сард үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын 18 төслийг батлан зөвшөөрснөөс нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 153 тэрбум 900 сая юаньд хүрч, усан ашиглалт, зам тээвэр, эрчим хүч зэрэг салбаруудыг хамарчээ. Үүнд хөдөө аж ахуй, усны аж ахуйн төслийн нийт хөрөнгө оруулалт 96 тэрбум, зам тээврийн дэд бүтцийн байгуулалтын төслийн нийт хөрөнгө оруулалт 24 тэрбум 100 сая, эрчим хүчний төслийн нийт хөрөнгө оруулалт 19 тэрбум 700 сая юаньд хүрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2014 оны 9-р сараас үндэсний 12 томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, 2016 оны эцэс болтол, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 7 триллион 920 тэрбум 300 сая юаньд хүрч, 48 онцгой төсөл, 507 төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. 12 томоохон төслүүдэд, мэдээлэл холбоо, эрчим хүчний сүлжээ, газрын тос зэрэг интернет сүлжээний, экологи байгаль орчныг хамгаалах болон цэвэр эрчим хүч зэрэг төслүүд багтаж байна.
ОУВС-ийн сүүлийн үед гаргасан тайланд, өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн хурдтай өсөлт Энэтхэгээс давж, чухал эдийн засгийн цогцын нэг болсон гэж тэмдэглэжээ. Гэвч Хятад улс эдийн засгийн хурдтай хөгжлийг илүү анхаараад хөгжлийн чанар чансааг орхигдуулсан гэж зарим хүмүүсийн хэлсэнтэй холбогдуулан, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Цэньшинь, "Хятадын эдийн засаг зүй зохистой орон зайд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөгжлийн чанар чансаа, үр ашиг байнга дээшилсээр байна" гэж хэлжээ.
Тэрээр хэлэхдээ, Эдийн засгийн бүтцийг тасралтгүй шилдэг болгож, 2016 оны эцсээр хэрэглээний зардал эдийн засгийн нэмэгдэлд 64.6 хувийн нэмэр оруулсан байна. Стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж байгаа аж үйлдвэр, шилдэг техникийн боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн хандлага сайн байж, шилдэг техникийн аж үйлдвэрийн нэмүү өртөг 10.8 хувь нэмэгдэж, 20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрийн нэмүү өртгийн нэмэгдлээс 4.8 нэгж их байна. Үйлчилгээний салбарын дайчлалт дор гуравдугаар аж үйлдвэрийн нэмүү өртгийн ДНБ-д эзлэх хувийн жин 51.6 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 нэгж нэмэгдсэн байна гэжээ.
Үүний зэрэгцээ хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хүчтэй ахиж, өнгөрсөн жилийн эхээр тогтоосон "хэт үйлдвэрлэлийг арилгах, агуулахын нөөцийг арилгах, хөшүүргийг арилгах, өөрийн өртгийг бууруулах, богино талаа нөхөх" гэсэн чухал үүргээ нэлээд сайн биелүүлсэн байна. Ган, нүүрсний хэт үйлдвэрлэлийг арилгах ажил жилийн үүргээ урьдчилан биелүүлсэн байна. Зах зээлээр өрийг хувьцаанд шилжүүлэх, аж ахуйн нэгжийг хавсарган нэгтгэн дахин зохион байгуулах ажил дэг журамтай урагштай явагдаж байна. 2008 оноос хойш, Хятад улс гадаад хөрөнгийг татсан талаар дэлхийд эхний гуравт жагсаж ирсэн юм. НҮБ-ын худалдаа хөгжлийн хурлаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тайланд харуулснаар, 2016 онд үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын хэмжээ 13 хувиар буурсан нөхцөлд Хятад улсын гадаадын хөрөнгийг татсан хэмжээ 2.3 хувь нэмэгдэн 139 тэрбум ам долларт хүрч, рекорд амжилт тогтоосон байна. Энэ онд Хятад улс олон арга хэмжээ авч гадаадын бизнес эрхлэгчдийн боловсруулах аж үйлдвэрт хөрөнгө оруулахыг урамшуулах болно гэж Жао Чэнши илэрхийлжээ.
