solongonews
Ресторанд хэрхэн биеэ зөв авч явах вэ?
2017-03-23 11:15
Ресторанд хэрхэн биеэ зөв авч явах вэ?

Өндөр үнэтэй, тансаг ресторанд ороод та балмагдаж сандардаг уу? Бүх хүн өөрийг чинь хараад байгаа юм шиг, орох ёсгүй газар ороод ирсэн юм шиг санагддаг уу? Хэрвээ тийм бол дараах зөвлөгөөг уншаарай.

                                        Рестораныхаа онцлогийг дага

Ресторан болгон өөрийн онцлогтой, нэрийн хоолтой байдаг. Тэр онцлогийг дага. Загасаар төрөлжсөн ресторанд ороод стэйк захих, эсвэл стэйкний ресторанд ороод шинэ ногооны салатаас өөр зүйл захихгүй байх нь утгагүй.

                                                        Зөв хувцасла

Хүн хаана ч явсан хувцаслалтдаа анхаарах учиртай. Ялангуяа үнэтэй ресторанд хоолонд уригдсан бол спортын хувцастай очихгүй байх нь зөв. Гэхдээ үнэтэй ресторанд гээд өөрт байгаа бүхий л үнэтэй хувцсаа бүгдийг өмсөх хэрэггүй. Тэгвэл та яг алиалагч шиг харагдах болно. Дресс кодын хувьд классик хэв маяг хамгийн тохиромжтой.

                                                        Асуулт асуухаас бүү ай

Хоолны ширээндээ суугаад зөөгч танд хоолны цэс авчирч өгнө. Нээгээд үзтэл танд ойлгогдох хэлээр юу ч бичээгүй байж мэднэ. Энэ тохиолдолд сандрах хэрэггүй. Зөөгчөөс тэр рестораны хамгийн алдартай хоол юу болох, хүмүүс ихэвчлэн юу захидаг болох, хоолны орцын талаар нэрэлхэлгүй асуу. Хэрэгтэй бол тогоочийг нь дуудаж ирээд асуусан ч болно. Магадгүй та ямар хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг байж болох тул яг юу орсныг тогооч л сайн мэднэ шүү дээ.

                                                        Сайн дарсыг хэрхэн таних вэ?

Үнэтэй рестораныг үнэлэх нэг үзүүлэлт нь дарсны цуглуулга нь байдаг. Зөөгчөөс ямар дарс санал болгохыг асуу. Дэлхийн олон улс орон дарс үйлдвэрлэн экспортолдог. Сайн дарс мөн үү гэдгийг танихын тулд юун түрүүн шошгыг сайн унш. Сайн дарс үйлдвэрлэгчид шошгод хэзээ ч мөнгө хайрладаггүй. Учир нь, шошгод юу гэж бичсэнээр л дарсыг танина. Бөглөөг нь хар. Дарс бол савласан ч гэсэн амьсгалж, амт нь улам сайжирч байх ёстой. Хэрвээ пластик бөглөөтэй бол сайн дарс биш. Зөвхөн үйсэн бөглөөтэй дарс л амьсгална. Үүнээс гадна мэдээж үнэ их зүйлийг өгүүлнэ. Чанар дагаж үнэ гэдэг шүү дээ.

                                        Дарсны хундагыг хэрхэн барих вэ?

Дарсны хундагыг хэрхэн барьж байгаагаар чинь юм мэддэг хүмүүс таныг таних болно. Зурагт харуулснаар хундагаа барь.

Нэгэнтээ л үнэтэй ресторанд орсон юм чинь үнэ асуувал дэндүү юм мэдэхгүй хэрэг болно гэж бодсоны хэрэггүй. Зөөгч танд рестораны нэрийн хоолыг санал болгож байгаа бол үнийг нь нэрэлхэлгүй асуу. Хэдэн төгрөг гарсан ч төлөх чадвартай бол мэдээж асуухгүй байж болно. Рестораны бүх зүйл танд таалагдсан бол яагаад цайны мөнгө үлдээж болохгүй гэж. Цайны мөнгө үлдээснээр танд ч бас сайхан мэдрэмж төрнө.

Зохиогч: А.ТУЛГА
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл