Хөхнуур мужийн Хайнань Төвд үндэстний цөөнхийн өөртөө засах жүөгийн Гүнхэ шяний Чабча суурингийн Шитай тосгон говь цөлд байрладаг. Тус тосгоны иргэн Ма Жяньшэн хүнд хэцүү амьдралын нөхцөлд амьдралынхаа тэн хагасыг өнгөрөөсөн. Сүүлийн жилүүдэд тус тосгон фото цахилгааны салбарыг хөгжүүлснээр Ма Жяньшэн ногдол ашиг авснаар үл барам аж үйлдвэрийн паркт ажилд орсон юм.
- Надад дахин нэг удаа амьдрах хүсэл төрсөн. Одоо би нэг сард 3000 гаруй юаний цалинтай болсон төдийгүй, өнгөрсөн жил гэр бүлтэй болсон гэж ярьлаа.
Ганц Ма Жяньшэн хүнд бэрх амьдралаас салсан биш, харин БНХАУ удалгүй туйлын ядуу буурай байдлаас бүрмөсөн ангижрах болно.
2020 он гэхэд өнөөгийн стандартын дагуу хөдөөгийн бүх ядуу буурай иргэдийг ядуурлаас ангижруулна гэж ХКН Хятадын нийт ард түмэнд ийнхүү амласан билээ.
09-р сарын 22-нд АНУ-ын Блүмберг Мэдээний Агентлаг хөдөө орон нутгийн ядуу буурай иргэдийг ядуурлаас ангижруулсны дараа Хятадын хөгжил бас нэгэн чухал үйл явдлыг эхлүүлнэ гэсэн нийтлэл гаргасан байна.
“Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хамгийн эцсийн нэг жилд хамтдаа Хятадын сүүлийн хэдэн жилүүдийн ядуурлаас ангижруулах ажлыг эргэцүүлэн үзье.
Жилд 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулсан; 9.6 сая гаруй ядуу иргэдийн ядуурлыг бууруулах зорилгоор нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан; Ядуу буурай өрхийн нэг хүнд ногдох цэвэр орлого 2015 онд 3416 юань байсан бол 2019 онд 9808 юань болж, жилийн дундаж өсөлт 30.2 хувиар өссөн.
Сүүлийн хэдэн өдөр ургац хураах дөхөж буй энэ үед чинжүүгээ хараад Лүө Жин үргэлж сэм баярладаг.
- Би уг нь Гүйжөү мужийн Вэйнин И, Хотон, Мао үндэстний цөөнхийн өөртөө засах шяний Юйлүн суурингийн Тяньба тосгонд амьдарч байсан. Тяньба тосгоны газар тачир, таримал ургац авахгүй гэж Лүө Жин танилцуулж байлаа.
Ядуурлыг бууруулах зорилгоор нүүлгэн шилжүүлэх бодлогын ачаар 2017 онд Лүө Жин шавар байшингаас нүүж, шяний хотод нутагшсан байна. Зөвхөн нүүгээд хангалтгүй, харин хот сууринд аж төрөх ажил хөдөлмөртэй болох хэрэгтэй учраас төрийн бодлогын дэмжлэгтэйгээр тэрээр нүүн шилжсэн хүмүүстэй хамт хүнсний ногооны бааз ажиллуулсан юм. Ингээд энэ жил түүний хүнсний ногооноос олсон орлого 90 мянган юаньд хүрсэн.
Эдгээр ядуурлаас ангижирсан иргэдийн ард завгүй ажилладаг ажилтнууд байдгийг хүмүүс хараахан анзаардаггүй.
Жан Хай бол Сичуань мужийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний газрын Ляншаний И үндэстний цөөнхийн өөртөө засах жөүгийн Бүтүө шяний Лүө Жяпин шяньд томилсон ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих дэд нарийн бичгийн дарга. Гурван жилийн хугацаанд тэрээр уул нуруу давж, гутлын улаа элээсэн юм.
Борооны улиралд уулын зам нурдаг, хуурай үед тосгонд усгүй, өвөл нь зам эвдэрдэг. Ийм нөхцөл байдалд Жан Хай хэдийн дассан байлаа. Жан Хай эцэст нь ажил эрхлэлтийн хэлбэрээр уг нутгийн ядуурлаас бууруулах ажлыг хийхээр болов. Ур чадварын сургалт зохион байгуулж, ядуу буурай өрхүүдийг тогтвортой ажлын байраар хангахаар зорьжээ.
- Ажлын байраар хангах нь ядуурлаас ангижрах хамгийн бүтэмжтэй арга. 2018 он гэхэд бүх шяний 249 ядуу буурай өрхийн 1412 хүн ядуурлаас ангижирсан гэж Жан Хай хэллээ.
Жан Хай өөрийгөө 2.9 сая хүн тутмын нэг гэж хэлсэн. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хөдөө тосгодод нийт 255,000 ажлын багийг илгээж, ядуу буурай тосгон, тархай бутархай суурьшсан тосгоны ядуурлаас буруулах ажилд чиглэсэн нэгдүгээр нарийн бичгийн дарга, боловсон хүчнийг хошуу, шяний төвшнөөс дээших нам, засгийн албан байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2.9 сая гаруй боловсон хүчнийг томилсон байна.
Ажил эрхлэлт, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, боловсролоор ядуурлыг бууруулах зэрэг цуврал арга хэмжээ ядуу буурай иргэдийн таашаалд хүрч, “Намайг баяжуулахыг хүсэж байсан”-аасаа “Би өрөө баяжих ёстой” гэх болсон байна.
ӨМӨЗО-ны Жалайд хошууны Индэр суурингийн Шао Чэнзи тосгоны иргэн Лян Лифү өмнө нь өдөржингөө архи уудаг залхуу эр байсан. 2018 онд тухайн газрын дэмжлэгтэйгээр үхэр үржүүлж эхлээд өдгөө баян чинээлэг амьдралтай болжээ.
- Лян Лифү маш ажилсаг болсон. Түүнийг үнээний саравчинд цэвэрлэгээ хийж байхыг зөндөө олж хардаг болсон гэж тосгоны иргэд хэлэлцдэг гэх.
Статистик мэдээгээр "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бүртгэлд хамрагдсан ядуу буурай хүн амын 90 гаруй хувь нь аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтээр ядуурлаас ангижрах чиглэлээр дэмжлэг авч, гуравны хоёроос илүү хувь нь цагаач ажилчид болон аж үйлдвэрийн хөгжилд найдаж, цалингийн орлого, үйлдвэрлэл, бизнесийн орлогын эзлэх хувийн жин нэмэгдэн, нөхвөр орлогын эзлэх хувь жилээс жилд буурч, иргэдийн бие даасан ядуурлаас ангижрах чадвар тогтвортой болж байна.
Энэ жил бол ядуурлаас ангижруулах ажлын хамгийн сүүлийн чухал жил. 2019 оны эцэс гэхэд БНХАУ-ын хэмжээнд мөн 52 ядуу буурай шянь ядуурлаас ангижраагүй байна. Энэ байдал бол ядуурлаас буурулах ажлын гол ажил, мөн хамгийн хүнд бэрх даваа юм.
Энэ оны 01-р сард Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах албанаас энэхүү 52 ядуу буурай хошуу шянь, 1113 ядуу тосгоны ядуурлыг бууруулах ажилд хяналт тавьж дэмжсэн. Үүний дүнд энэ оны 07-р сар гэхэд нэгэнт 52 ядуу буурай хошуу, шяний нийт 156 мянган ядуу буурай хүн амын ундны усны аюулгүй байдал, орон сууцны аюулгүй байдал, заавал сургах боловсрол, эрүүл мэнд зэрэг асуудлыг шийдсэн.
Цуцалтгүй хүчин чармайлт гаргасны дүнд Хятад улсын ядууралтай тэмцэх ажил тодорхой амжилтад хүрч чадсан. Гэхдээ ядууралд эргэж орохоос урьдчилан сэргийлэх нь мөн адил чухал юм.
2019 онд Хэбэй мужийн Вэй шяний Вэйчэн суурингийн Лянхэшя тосгоны иргэн Хао Шүлин ходоодны хорт хавдартай болох нь тогтоогдсон тул ходоодны хагалгааны эмчилгээ хийлгэсэн байна. 130,000 гаруй юаний хагалгааны зардал нь боломж тааруу энэ гэр бүлийг ядууралд эргэж орох эрсдэлтэй болгосон.
Энэ үед Вэй шяний ядуурлын эсрэг механизм түүнд маш их тусалсан. Хэсэг хугацааны өмнө Хао Шүлин 15498 юаний “Ядуурлаас урьдчилан сэргийлэх даатгалын тусламжийн сан”-гийн мөнгө авсан. Тэрээр хагалгаанд орсон зардлаа эмнэлгийн даатгалаас төлж авсны дараа тусламжийн сангаас басхүү мөнгө олгоно гэж огт бодоогүй байв.
- Энэ мөнгөний ачаар манай гэр бүл дахин ядуу болох боломжгүй болсон гэж хэллээ.
2017 оны 10-р сард Вэй шяний засгийн газар даатгалын компанитай тохиролцож, "Ядуурлын эсрэг даатгал"-ыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Тус шянь “Ядуурлын эсрэг даатгалын сан”-д дөрвөн сая юаниар санхүүжүүлж, өвчин, боловсрол, гамшгийн улмаас ядууралд эргэж орох эрсдэлтэй нутгийн бага орлоготой иргэдийн 10 орчим хувьд жилд нэг хүнд ногдох 50 юаний хураамж бүхий даатгал худалдаж авч өгөв.
“Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд улсын хэмжээнд дахин ядуурах хүмүүсийн тоо жилээс жилд буурч байна. Ядуурлаас ангижрах хүн амыг ядууралд эргэж орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Төрийн Зөвлөлийн Ядуурлыг бууруулах газар үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт, туслалцаа үзүүлэх механизмыг бий болгосон байна.
Ядуурлыг арилгах нь нийт хүн төрөлхтний хамтын эрхэм зорилго. Хятад улсын Ядуурлыг бууруулах хөтөлбөр, энэ ажлын ололт амжилтыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррес:
- Ядуурлыг бууруулах зорилтот стратеги нь ядуу буурай хүмүүст туслах цорын ганц арга зам бөгөөд 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Хятадын туршлага бусад хөгжиж буй орнуудад хэрэгтэй туршлага болж чадна гэж хэлсэн байна.
10-р сарын 16-ны өдөр Шиньжяний цэргийн тойргийн офицер цэргүүд Нурбак тосгоны Уйгар ахмад настан Вумаржянгийн гэр бүлд зочилж, тэдэнд өдөр тутмын хэрэглээний зүйлс, цагаан будаа, гурил, тос өгөв. Настан Уйгар үндэстний цөөнхийн уламжлалт хөгжмийн зэмсэг-Дутараа тоглон офицер, цэргүүдэд хүндэтгэл үзүүлэн, талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
