Хятад улсын Бүх Хятадын улс төрийн зөвлөлгөөний тэргүүлэгч Ван Ян мөн өдөр Бээжин хотноо цахимаар Пакистаны Сенатын дарга Санжиранитай холбогдсон байна.
Ван Ян: Ирэх онд хоёр орны харилцаа байгуулсны 70 жилийн ой тохиох болно. Хоёр тал энэхүү тохиолоор дээд давхаргын харилцааг батжуулж, цар тахлын эсрэг тэмцлийг хамтдаа хийж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг дээд түвшинд бүтээн байгуулах бөгөөд эдийн засаг худалдаа банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн харилцааг зузаатгана гэжээ. Хятадын улс төрийн зөвлөлгөөн Пакистаны Сенатын хооронд нөхөрсөг харилцааг чангатгаж, Хятад, Пакистаны хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад идэвх зүтгэл үзүүлэх болно гэжээ.
Санжирани Хятад улсын цар тахлын эсрэг тэмцлийн ялалтыг өндрөөр үнэлжээ. Пакистан улс Хятад улстай хамтдаа зүтгэл гаргаж, Пакистан, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх төдийгүй Пакистан, Хятадын стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргах болно.
